Дэлхийн алдарт загвар зохион бүтээгч Монгол хэв маягийг харуулсан коллекц гаргажээ

Хятадын загвар зохион бүтээгч Angel Chen зүүн барууны өв соёл, хэв маягийг хослуулсан өнгөлөг загваруудаараа дэлхийд алдартай нэгэн билээ.
Түүний шинээр танилцуулсан Монгол уламжлалт хэв маяг бүхий гар урлал шингэсэн 2022 оны намрын шинэ коллекцыг "Нүүдэлчдийн хэв маягийг сонирхолтой бөгөөд гоо зүйтэй илэрхийлсэн" хэмээн "Vogue" сэтгүүл онцлон хүргэсэн байна.
Байгалийн үзэсгэлэнт дүрсээр хийсэн өндөр захтай ханцуйгүй даашинзуудыг төгс урлажээ. Мөн тод ногоон, улбар шар өнгөөр Монголын тал нутагтай зохицжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ