Ли Чан Хюк тайзан дээр үсээ засуулангаа дуулж үзэгчдийг алмайруулав

Өнгөрсөн долоо хоногт AKMU хамтлагийн Ли Чан Хюк өөрийн "ERROR" хэмээх нэртэй шинэ цомог гаргасан. Долоо хоногийн өмнө гарсан цомгынхоо дараагаар SBS-ийн inkigayо-д үзүүлбэр үзүүлэхдээ өвөрмөц арга барилаар цомгынхоо дуунуудыг танилцуулж үзэгдчдийг алмайруулжээ.
Өмнөд Солонгосын ах дүү Ли Чан Хюк, Ли Су-хён нараас бүрдсэн AKMU хэмээх хамтлаг нь 2014 оны дөрөвдүгээр сард YG Entertainment-ийн харьяалалд багтан дебютээ хийсэн. Тэдний анхны цомог "Play" нь 6.9 сая гаруй татан авалтаар борлогдсон. Солонгосын 12 дахь удаагийн хөгжмийн шагнал гардуулах ёслолоос "Шилдэг поп цомог"-оор шагнуулсан байна.
Ли Чан Хюк дуулж эхлэх үед тайзан дээрх зочин үсийг хусч эхэлснээр дуу эхэлнэ. Дуучны хувьд үсээ хусуулж байсан нэг ч удаа алдаа гаргахгүй ам барихгүй дуулж чадварлаг дуучин гэдгээ нотолсон юм.
Тоглолтын төгсгөлд шинэхэн имиж бүрдүүлсэн дуучин залуу хөдөлгөөнгүй сууж буй Ли Чан Хюк-д этгээд тоглолтын дараа алга ташин баяр хүргэж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ