Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
XX зууны Монголын автомашинуудыг харуулсан музей байгуулах мөрөөдөлтэй
2022-10-24

 

Хүн хүний сонирхол өөр. Марк, зоос, хөөрөг цуглуулдаг нэгэн байхад овор ихтэй авдар гэх мэт эд хогшил цуглуулдаг хүн ч бий. Сүүлийн үед цахим орчноор хуучны машинууд, онгоц, трактор зэрэг олон төрлийн модель машиныг бодит мэт чадварлагаар урласан байгаа нь олон хүний бахархлыг төрүүлээд буй.  "Монголын анхны модель машин урлан"-г 2019 онд нээж, сонирхлоороо амьдрахаар шийдсэн моделист Ү.Одонбаяртай ярилцлаа. 

 

Руль нь модон, суудал нь савхин, шалавч нь хивсэн, хаалга нь хүртэл онгойдог “жижиг” машинуудыг эгнүүлжээ. Бүр галын хор, эмийн сантай бараг л асах нь холгүй төмөр хөлгүүд нүд булаана. Энэ бүгд жинхэнэ машины хэд дахин жижгэрүүлсэн хувилбар шүү дээ. Энгийн нүдээр харахад жирийн л нэг хүүхдийн тоглоом мэт харагдана.

 

 

- Сүүлийн үед таны машины моделиуд их олон хүнд хүрлээ. Модель машин цуглуулах, бүтээх болсон талаараа сонирхуулаач?


- Анх би 1989 оноос эхлээд модель машиныг сонирхож цуглуулан хобби болгон амьдралынхаа нэг хэсгийг болгож байсан. Миний хувьд модель машиныг нутагшуулах, моделизмийг хөгжүүлэх хүсэлдээ хөтлөгдөж ажлаасаа хүртэл гараад хоёр ч удаа урлангаа байгуулаад бүтэлгүйтэж байсан. Одоо бол 20-р зууны монголынхоо автомашины түүхийг харуулсан музей байгуулах том зорилго, мөрөөдөлтэй ажиллаж байна даа. 

 


Монголчуудыг хэсэг хугацаанд ч гэсэн нийгмийн хар бараан зүйлсээс хол байж, сонирхол нэгтэй хүмүүстэй үзэл бодлоо ярилцаж гэгээлэг зүйлсийг бий болгохын тулд "Орос машины модель сонирхогчид" нэртэй 17 мянган гишүүнтэй фейсбүүк группыг идэвхтэй ажиллуулдаг.  


-Хүүхэд байхдаа хаана өссөн бэ? Тэр үеийн дурсамжаасаа хуваалцвал?


-Ах нь таван шарын хүүхэд дээ. Ер нь их сахилгагүй хүүхэд байлаа. Намар болохоор тэнд алтан тарианы будаа ачсан том машинууд будаагаа буулгах гээд цуваад зогсдог байсан юм.  Тэр дундаас аль илүү гоё тоноглолтой байна гээд үзэх гэж дугуй нь доор нь орчих шахам гүйдэг байлаа. Байрны ах нарын “Зил-130-ын үнэр” одоо ч үнэртдэг. Бидэнд нэг төгрөг өгөөд кабинаа угаалгана, тэгж л анх зил-130-ын өнгөний кодуудыг тогтоож авсан. 30 машины кабиныг олон арчсан хүн л тэр өнгүүдийг сайн мэднэ дээ.

 

 

-Та моделизмыг хөгжүүлэх хүсэлтэй гэж байсан шүү дээ. Энэ талаараа уншигчдад маань сонирхуулна уу?

 

-Анх Монголд модель машин сонирхдог, цуглуулдаг хүмүүс 1000 хүрдэггүй байлаа. Одоо бол өөрчлөгдсөн, энэ тоо 20 мянгад хүрчээ. Бид Орос машины модел сонирхогчид гэдэг фейсбүүк бүлгэмийг нээж сонирхол нэгт хүмүүсээ олсон. Миний бүтээлийг гол шүүгчид бол олон жилийн туршлагатай жолоочид. Учир нь тал нутгийн тээвэрчид том чиргүүлтэй явдаг бол, Ховд, Баян-Өлгий чиглэлд уул нуруу ихтэй болдог учраас чиргүүлийн хэмжээ жижиг болж ирдэг. Цаг өнгөрөх хэрээр зарим загварууд олдохоо больдог. Олдсон ч илүү үнэтэй тусдаг. Тиймээс тэр нарийн деталь бүрийг машиндаа шингээж урлах нь чухал. 


Ямар насны хүмүүс ихэвчлэн модель машин цуглуулдаг вэ?

 

-За даа, 30-аас дээш насныхан зонхилно шүү. Модель машин цуглуулахад санхүүгийн асуудал бас тулгарна аа.

 

 

-Тэгэхээр модель машин их үнэтэй байдаг гэсэн үг үү?

 

-Янз бүр. Хийц, загвар зэргээс хамаараад дунджаар 100 мянгаас нэг сая төгрөгийн хооронд байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам үнэ нь өсдөг загвар байхад заримынх нь буурч байдаг.

 

Энэ үеэр моделист Ү.Одонбаяр ярихдаа, Тээврийн салбарыг модель болгон жижгэрүүлэн хийж, хадгалаад үлдээнэ гэдэг бол эцсийн эцэст Монгол Улсын түүх л үлдэж байна гэсэн үг. Тиймээс л модель машиныг нутагшуулах, моделизмийг хөгжүүлэх хүсэлдээ хөтлөгдөж урлангаа музей болгохын тулд хичээнгүйлэн ажилладаг хэмээн ярьлаа.

 

-Урлангийн үүдээр орж ирэхэд их л ховордсон хуучны дугуй харагдана. Таных уу?


-Манай үеийн хүмүүс бүгд л мэдэх байх. “60-ын дугуй”-ны дөрөөг жийж, ард нь зогсож явсан үе шүү дээ. Энэ бараг хамгийн сүүлчийн “60-ын дугуй” байх. Би одоогоор өөр ийм дугуйны сураг сонсоогүй л байна. Найз маань өөрт хадгалж байсныгаа манай урланд бэлэглэсэн юм.

 


-Танай урланд хэчнээн төрлийн ямар моделиуд байна вэ? Зарим ховор нандин эд ч харагдаж байгаа нь их сонирхолтой санагдлаа?


-Тийм шүү. Бид Монголд явж байсан, Монгол тоноглолтой тээврийн хэрэгслийн моделийг 43 дахин багасгасан загвараар уралдаг. Жишээлбэл, анхны цистерн Монголд 1968 онд орж ирсэн. Түүнээс хойш хэдэн онд орж ирсэн тэрэг ямар тоноглолтой, өнгө нь ямар байсан, ямар өөрчлөлттэй байсан талаар түүхийг нь судлаад тухайн машинаа дуурайж хийдэг. Манай урланд нийт 300 орчим модель байгаа. Гэрт, дэлгүүр дээр байгаа загваруудаа оруулбал 1000 гаруй болох байх.


- Зарим загварын хаалга нь онгойж байхад заримынх нь онгойдоггүй юм байна. Модель машиныг төмрөөр хийдэг үү?


-Материалын хувьд хүмүүс төмөр гэж боддог ч хайлш юм. Машины кабиныг нь хайлшаар цутгадаг. Деталиуд нь пластик буюу хуванцар байдаг. Автомашиныг 43 дахин багасгасан жижиг загварын хаалгыг онгойлгодгоор хийхэд хэцүү. Тийм нарийн нугас бариул хийвэл амархан эвдрэх магадлалтай. Хэрвээ жижиг хэрнээ хаалга нь онгойж байвал тэр тоглоом гэж ойлгох хэрэгтэй. 

 

- Ярилцсанд баярлалаа

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин
монголчууд машин бүтээсэн түүхгүй чадах ч гүй сэтгэн бодох чадвар муу радиогоороо дүүрэн секс ярьдаг бэлгийн донтой бүр гаж донтой заваан үндэстэн түй
2022-11-01