Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Канад хосууд хүүхдүүдээ хараагүй болохоос нь өмнө Монголоор аялжээ
2022-10-21

Эдит, Себастиан нарын дөрвөн хүүхдийн гурав нь удамшлын өвчтэй болох нь тогтоогдсон бөгөөд энэ өвчин нь  эцэстээ хараагүй болгодог тул тэд хүүхдүүддээ чадах чинээгээрээ сайхан дурсамжийг өгч, дэлхий ертөнцийн сайхныг  харахаар аялалд гарахаар шийджээ.

 

Канадын хос Эдит Лемэй болон Себастьян Пеллетье нар 12 настай Мая охиноо гурван настай байхад нь харааны асуудалтай болохыг мэджээ. Ууган охин Мая нь пигментийн ретинит хэмээх удамшлын ховор өвчтэй нь тогтоогдсон бөгөөд цаг хугацааны явцад хараа нь муудах эсвэл бүрмөсөн хараагүй болох магадлалтай аж. 

 

 

Гэрлээд 12 жил болж буй Лемэй, Пеллетье нарын долоо болон таван настай хоёр хүүд нь мөн эмч нар ийм онош тавьжээ. Эдит Лемэй пигментийн ретинитийн өсөлтийг зогсоох, бууруулах ямар  ч арга хэмжээ авч чадахгүй байгаа тухай ярьсан байна.

 

 

Хэр хурдацтай явж байгааг нь мэдэхгүй ч хүүхдүүд маань амьдралынхаа явцад хараагүй болох эрсдэлтэй байна гэжээ. Тиймээс хос хоёр хүүхдүүдийнхээ баримжаалах чадварыг нь хөгжүүлж байгаа гэнэ. 

 

Канад гэр бүлийнхэн бүтэн жилийн аяллынхаа тэн хагаст хүрж байгаа бөгөөд одоогоор Намиби, Замби, Танзани, Турк, Монгол, Индонези зэрэг орноор аялаад байна.

 

Эх сурвалж: CNN

Shuud.mn
Сонин хачин
Болд:
ямар ухаантай аав ээж хоёр вэ.
2022-10-22
Мөнхжаргал:
Зүйтэй
2022-10-21
Хүүхдүүд эдгээсэй. Мөнх Тэнгэр өршөө!
2022-10-21
edgeesei:
yleej tarnidaad uguusei mongoliin sain lam buu shidtei sain tarnitai nomtoi hymyys tyslaasai huurhii duu
2022-10-21
Мөнхжаргал:
Зүйтэй