Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Замын хөдөлгөөний дүрмийг бага, дунд, ахлах ангид системтэйгээр олгох шаардлагатай
2022-10-20

Монголын Авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбооноос жолооч бэлтгэх сургалтын үйл ажиллагаатай холбоотой тайлбар мэдээлэл өглөө. 

 

Монголын Авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга В.Болдмөнх:


Жолооч болчхоод дүрмээ сэргээн санахгүй бол гурван сарын дотор мартдаг. Зам тээврийн осол олон шалтгааны улмаас гардаг. Хөдөө орон нутгийн замд хамгийн олон хүний амь эрстэж байна. Хурд ихсэх тусам осол гарахад тооцогдох эрстэл нэмэгддэг.

 

Жолооны сургалтын чанар муу биш. Энэ бол зөвхөн сургалт явуулдаг газар. Харин жолооны эрхийг Цагдаагийн байгууллага олгодог. Сургалтын үйл ажиллагааны зөвшөөрлийг ХНХЯ өгдөг. Сургалтын чанар муу гэх асуудлыг юм бүрд ярих нь өрөөсгөл асуудал.

 

Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг сургуулийн өмнөх бага, дунд, ахлах ангид системтэйгээр олгох шаардлагатай. Ингэж байж замын хөдөлгөөнд оролцох зөв чиг хандлага, дадал үүснэ. Дэлхийн дийлэнх улс оронд замын хөдөлгөөний дүрмийг хүүхдүүдэд үе шаттайгаар зааж өгдөг. Гэтэл манай улсад жолооч болох шаардлагатай болсон үедээ л сургалтад суудаг. Жолооч болоогүй хүн зохицуулагчийн дохиог мэддэггүй. Зохицуулагч байгаа тохиолдолд гэрлэн дохио хамаарахгүй, зохицуулагчийн дохиог дагадгийг мэддэггүй.

 

Шалгалтын үйл ажиллагааг шударга, олон нийтийн хяналттай, дээрээс нь иргэдэд чирэгдэлгүй байлгах ёстой.

 

Авто сургуулиудын материаллаг баазыг ашиглан шалгалт аваад 30 жил болж байна. Хотын жолооны шалгалтад жолооны багшийг тээврийн хэрэгсэлтэй нь дууддаг. Тэр хүн сургалтдаа анхаарах ёстой байтал, давхар шалгалт өгүүлэхийн тулд очдог.

 

Жолооны курсүүд хүнийг жолооч болгох гэж хичээдэг. Гэтэл цахимаар жолооны үнэмлэх гаргана, ангилал дарж өгнө гэсэн зар зөндөө байдаг. Гэтэл бид цагдаагаар шалгуулсан ч нотолгоо байдаггүй.

 

Шалгалтыг хувь хүн авч байна гэдэг нь танил тал харна гэсэн үг. Тиймээс шалгалтын төв байгуулбал зохилтой. Маш бага зардлаар шалгалтыг зохион байгуулах боломжтой. Хувийн хэвшилд жолооны шалгалт авах үйл ажиллагаа шилжсэнээс хойш 30 жил болжээ.

 

Жолооны сургалт муу газрууд байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ манай холбоо 2019 онд шинэчлэгдсэн. Ингээд сургалтын чанарыг дээшлүүлэх шаардлага тавьснаар сургалтын төлбөрөө өсгөсөн.

 

Сүүлийн үед жолооч бэлтгэх сургалт чанаргүй байгаа талаар мэдээлэл тархаж байна. Жолоодох шалгалт авахгүй байгаа хэдий ч сургалтын байгууллагууд сургалтаа явуулж байна. Энэ шалгалтыг цагдаагийн байгууллагаас авдаг.


Замын хөдөлгөөний осол хүмүүсийн ухамсар, соёлоос хамаарна. Осол гарсныг зөвхөн жолооч бэлтгэх сургалтын байгууллагатай холбож ойлгож болохгүй. Жолооны курсийн үйл ажиллагаа дөрвөн яамны үйл ажиллагаатай уялдаатай байдаг. Гэтэл бид зөвхөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам л хамтарч ажиллаж байна. 

Shuud.mn
Сонин хачин