Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтааж олгоно
2022-10-20

 

Ebarimt сугалааны тохирол өнгөрсөн долоо  хоногийн лхагва гарагт явагдсан. Харин НӨАТ-ын улирлын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэхээр болсныг татварын байгууллагаас мэдээллээ.

 

НӨАТ-ын сугалааг энэ оны 10 дугаар сарын 1-нээс шинэчилсэн байдлаар явуулахаар болсон талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдэж байв. Тэрбээр "Өнгөрсөн 5 дугаар сард сугалааг зогсоосноос хойш НӨАТ-ын баримтын баталгаажуулалтын тоо хоёр дахин буурсан”-ыг мэдээлсэн юм.

 

Энэ нь цаашлаад НӨАТ-ын орлогод сөргөөр нөлөөлөх байдал л үүснэ. Тиймээс сугалааны системд шинэчлэл хийж, НӨАТ-ын баримтаа баталгаажуулж уншуулсан иргэн бүр өөрийн сугалааны сериал дугаарыг утаснаасаа харах боломжтой болсон”-ыг мэдээлсэн юм.

 

Ebarimt -ын сугалааны тохирлын дөрвөн шинэчлэл

 

1. Та хаана ч явсан НӨАТ-ын сугалааны азтан тодруулах нэвтрүүлгийг үздэг болно. Та ebarimt аппликейшнаар сугалааны тохирлоо үзэхээс гадна таны баталгаажуулсан баримт хэрхэн оролцож байгааг хянах боломж бүрдсэн. Мөн азтан болж байгаа төлбөрийн баримтын байршил зэрэг мэдээллүүдийг тухайн цаг үед нь авч чадна.

 

2. Та 51+ баримт бүртгүүлвэл азтан болох магадлал өсч, урамшууллын дүн ч нэмэгдэнэ. Жишээ нь та 3 баримт бүртгүүлсэн байгаад 3 орон таарвал 30,000 төгрөгний урамшуулал авах бол 51+ баримт бүртгүүлсэн бол 60,000 төгрөгний урамшуулал авна. Энэ нь олон баримт бүртгүүлдэг хүмүүсийг урамшуулах бодлого. Нөгөө талаас баримтын баталгаажуулалтыг дэмжсэн бодлого юм.

 

3. Азтан танд нэмэлт урамшуулал өгнө. Таны худалдан авалт хийсэн орон нутагт НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг өмнөх онтой харьцуулж, баримт хэвлэлт нэмэгдсэн хувиар сугалааны хонжвор дээр нэмж урамшуулал бодогдоно . Жишээ нь та Дархан-Уул аймгийн иргэн аль эсвэл худалдан авалт хийсэн, 9 баримт бүртгүүлснээс 3 орон таарч 30,000 төгрөгний азтан болсон гэж бодоод нэмэлтийг тооцольё. Өмнөх онтой харьцуулсан харьцуулалтыг Татварын ерөнхий газраас судалж өгөх юм. Дархан –Уул аймаг 23% -иар баримт хэвлэлт өссөн гэж бодоход 30,000*(1+23) =36,957 төгрөг болж нэмэгдэн азтны дансанд орох юм.

 

4. Хонжвор бүр эзэнтэй. Өмнө нь НАЙМАН орон таарахгүй тохиолдолд супер хонжворыг дараагийн тохирол руу шилжүүлдэг байсан бол одоо найман орон таартал нь бөмбөлөгөө үлээлгэх юм. Ингэснээр хонжвор бүр эзэнтэй болно.

 

Shuud.mn
Сонин хачин
Ах:
Цаашид улам буурна, учир нь хувийн хэвшлүүд та нараас ИЛҮҮ сэтгэчихсэн
2022-10-21