“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Б.Энхбаяр “хэмжээлшгүй” эрхээ хэрхэн хэрэгжүүлэх вэ?
2022-10-20

Парламентын хоёр гишүүн тутмын нэг нь ямар нэг юмны дарга. УИХ-ын гишүүний бүрэн эрх дээр нэмэгдээд аль нэг байнгын хороо дэд хороо, бүлгийн дэд дэд гээд давхар давхар дээлтэй, тус тусдаа эрх үүрэгтэй.

 

 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр. Хууль зүйн салбарын дэд сайд гэх албан тушаал хашиж, рейтинг нь огцом өсөж парламентад суусан. Б.Энхбаярыг бусад гишүүдэээс парламентын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, хуулийн төслүүдтэй нэлээд сайн ажилладаг гишүүн хэмээн тодотгох нь бий. Энэ ч үүднээс Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчидтэй холбоотой асуудалд шүүмжлэлтэй хандаж байр сууриа илэрхийлсээр ирсэн юм. 

 

Харин хэдхэн хоногийн өмнө Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар байгуулагдсан УИХ-ын хянан шалгах түр хорооны даргын албан тушаалыг Б.Энхбаяр хашихаар болсон. Түр хороо нь 5-19 гишүүнтэй. Тус хороо нь Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдтэй холбоотой нотлох баримт цуглуулах, төрийн байгууллагаас нотлох баримт гаргуулж авах, нотлох баримт гаргаж өгөхийг хуулийн этгээдээс шаардах, гэрчээр дуудах, тайлан, санал, дүгнэлтээ УИХ-д танилцуулах эрх үүрэгтэй. Мөн гэрч Түр хорооны дуудсанаар хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн, мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсан бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулна. Одоогоор энэ Түр хороо хуулийн салбарын “ТОЛГОЙ” нь гээд хэлчихэд буруудахгүй. Тагнуул, прокурор, АТГ, шүүх, цагдаагаас илүү бүрэн эрхтэй. Ийнхүү том эрх мэдлийг гартаа атгасан Б.Энхбаяр гишүүн ирэх өдрүүдэд ямар алхам хийх нь анхаарал татаж байна. Хуулийн салбарын толгой албан тушаалыг хашиж байсан, энэ талын мэдлэг туршлага арвин гэгддэг гишүүний хувьд Хөгжлийн банкын чанаргүй зээлдэгчидтэй хэрхэн ажиллах нь анхаарал татаж байна.

 

Хөгжлийн банкыг дампууруулах шахсан хүмүүс бол МАН, АН-ын нэр нөлөө бүхий бизнесмэнүүд цөөнгүй бий. Тэгвэл Б.Энхбаяраар толгойлуулсан УИХ-ын Түр хорооны хуулийн хяналтынхнаас ч дутахгүй эрх мэдлээрээ МАН, АН-ын том зээлдэгч нарын зээлийг хэрхэн төлүүлэхийг л харах үлдлээ. 

 

Хөгжлийн банкны нийт зээл, хүүгийн өрийн үлдэгдэл 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 2.7 их наяд төгрөгтэй тэнцэж байна. Нийт 53 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээл, хүүгийн өрийн үлдэгдэл байна. Үүнээс 31 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 874.5 тэрбум төгрөгийн багц, 69 хувь нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн багц байна. 

 

ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨ ХИЙГЭЭГҮЙ ТОМООХОН ЗЭЭЛДЭГЧИД:

/Монгол улсын хөгжлийн банкны зээлийн харьцуулсан үзүүлэлт/

 

 

 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
DR ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-10-20
ЗОЧИН:
ЭНЭ ХҮНД ЭРГЭЛЗДЭГ ХЭД ХЭДЭН ЗҮЙЛ БАЙДАГ ТЭР ЯМАР УЧИРТАЙ ЮМ БОЛ?? АРАЙ НӨГӨӨ ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ БОЛОХ ТЭДНИЙ ЭТГЭЭДҮҮДТЭЙ ХОЛБООТОЙ БИШ БИЗ? ЯАГААД ГЭХЭЭР ХЭЛМЭГДЭЖ ҮЙЛЭЭ ҮЗСЭН ХӨӨРХИЙ ЭР ЭМ ХОЁРЫГ ЭНЭ ЭНХБАЯР АЛУУРЧИД МӨН ГЭДЭГ ЮМ ГЭСЭН, ТЭГЭХЭЭР ХЭЛМЭГДҮҮЛЭЛ ЗАЛХААН ЦЭЭРЛҮҮЛЭЛТИЙГ 21-Р ЗУУН БОДИТООР ҮЙЛДСЭН ХУРЦ НАРЫН ХОЛБООТОЙН БАЙХ НЬ УУ? РДЭНЭТИЙН 49 ХУВИЙН ХУЛГАЙГ ХААЦАЙЛДАГ БАЙЖ МАГАДГҮЙ ГЭСЭН ТЭГЭХЭЭР 21-Р ЗУУН ХОЦРОГДСОН МОНГОЛЫН ХАМГИЙН АЙМШИГТ АВЛИГА АЛБАН ТУШААЛ ХУЛГАЙН СҮЛЖЭЭНИЙ НЭГ ЭД ЭС БАЙХ НЬ УУ??? ЭНЭ БҮХ АСУУЛТЫН ХАРИУГ ОЛМООР БАЙНА. ЕР НЬ ЭНЭ ХҮН ЯАХ ГЭЖ ХЭНИЙ ТҮЛХЭЭСЭЭР ЭРХ МЭДЭЛ РҮҮ УЛАЙРААД БАЙГАА БОЛ? МЭДЭЖ МУХАРЛАХ ХЭРЭГТЭЙ Л БАЙГАА ЮМ.
2022-10-20