Дэлхийн хөгжмийн ертөнцөд шинэ хос төрөн гарч ирлээ

Дэлхийн хөгжмийн ертөнцөд шинэ хос төрөн гарч ирлээ

 

Дэлхийд танигдсан залуу дуучдын нэг Билли Эйлиш амьдралдаа шинэ хүнтэй болсноо батлав. Тэрээр 20 настай бөгөөд өөрөөсөө 11 насаар ах 31 настай "The Neighbourhood" хамтлагийн Жесси Рутерфордтой үерхэж байгаа нь батлагдаж папарацид өртжээ.

 

Ингэхдээ Студио Ситид гадаа явж байхдаа бие биенээ халуунаар тэврэж, үнсэж, хайр дүүрэн инээж байсан нь камеранд буужээ.

 

 

Тэд нэг нэгнээ удаан хугацаанд таньдаг бөгөөд хүмүүс тэднийг хамтын уран бүтээл гаргах гэж байна хэмээн бодож байсан ч хөтлөлцөн алхаж буй бичлэгийг нь үзсэнээс хойш тэдний болзооны таамаг батлагдаж байгаа аж.

 

Билли Эйлиш 2001 онд Калифорни мужийн Лос-Анжелес хотод уран бүтээлчдийн гэр бүлд төрж өсжээ. Билли найман настайдаа Лос-Анжелес хотын хүүхдийн найрал дууны хамтлагт орсноор түүний хөгжмийн карьер эхэлсэн гэж хэлж болно. Харин 11 настайгаасаа эхлэн өөрөө дуунуудаа бичих болжээ. Ер нь Билли Айлиш ихэнх дуугаа ах Финнеас О'Коннеллтой хамтран зохиодог бөгөөд ах нь түүний тоглолтууд дээр ихэвчлэн амьд хөгжим тоглож байгаа нь харагддаг. Одоогоос гурван жилийн өмнө буюу 14 настайдаа ахынхаа зохиосон "Ocean Eyes" нэртэй дуугаа SoundCloud тавцан дээр цацсанаар од болох гараа нь тавигдсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ