Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Эмээлтийн “Задгай” махны агуулах шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 13.05 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид очиж, махны үйлдвэрийн 30х100 метрийн хэмжээтэй сендвичин барилгын галыг унтраасан байна.
Уншиж байна |