META: ‘Instant Article’ үйлчилгээг зогсооно

META: ‘Instant Article’ үйлчилгээг зогсооно

 

Facebook компани  анх 2015 онд мэдээллийг илүү хурдан тархаахад чиглэсэн, зар сурталчилгаанд суурилсан “Instant Article” үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн. Үүний улмаас “Instant Article” сайтууд нь цахим орчин дахь хуурамч, төөрөгдүүлсэн мэдээллийн томоохон суваг болоод зогсохгүй оюуны өмчийг ихээр зөрчдөг нь шүүмжлэл дагуулдаг.

 

'Meta” компани 2023 оны дөрөвдүгээр сараас “Facebook” платформ дээрх “Instant Article” сайтын үйл ажиллагааг зогсоох талаар мэдэгдэл хийдээ. 

 

“Instant Article” сайтууд нь мэргэжлийн редакцгүй, мэдээний фактыг шалгадаггүй, хандалтад хэт анхаардаг. “Facebook”-ын алгоритм хандалт ихтэй мэдээллийг хэрэглэгчдэд санал болгодог нь худал мэдээлэл цахим орчинд хурдтай түгэх нэг шалтгаан болдог.

 

 

“Meta” компани “Instant Article” үйлчилгээг зогсоох болон хязгаарлах арга хэмжээ авч эхэлсэн анхны компани биш. Технологийн салбарын тэргүүлэгч “Alphabet Inc.” 2020 онд “Google” хайлтын системд “Instant Article” сайтуудын мэдээллүүд бус олон нийтийн үнэлэмжийг харгалзан  мэргэжлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллийг санал болгох болсон.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ