АНУ-ын мөнгөн тэмдэгт дээр хэвлэгдсэн анхны ази эмэгтэй Анна Мэй Вонг

Холливудын кино од Анна Мэй Вонг АНУ-ын мөнгөн тэмдэгт дээр дүр нь хэвлэгдэх анхны Ази Америк хүн боллоо. Энэ нь Америкийн Эмэгтэйчүүдийн хорооноос онцолсон тав дахь эмэгтэй хүний дүртэй зоосны загвар юм.
Өмнө нь яруу найрагч, идэвхтэн Майя Анжелоу, сансарт ниссэн анхны америк эмэгтэй Салли Райд, Чероки үндэстний удирдагч Вилма Манкиллер болон сонгуулийн эрх баригч Нина Отеро-Уоррен нарынх байв. Вонгийг оролцуулаад сүүлийн хоёр эмэгтэйг олон нийтийн санал асуулгын үр дүнд дүрийг нь хэвлэхээр болжээ.
Холливудын кино салбар дахь анхны Хятад Америк гаралтай од хэмээгддэг Вонг түгээмэл үзэгдэл болсон ялгаварлан гадуурхалтыг даван туулж, кино, театр, радиод 40 жилийн карьераа өнгөрүүлжээ. Тэрээр Марлен Дитрих, Жоан Кроуфорд, Лоренс Оливье зэрэг алдартнуудтай хамт тоглож, Лондон, Нью-Йоркийн тайзан дээр гарч байв.
Анна 1920-иод онд Европ руу нүүсэн боловч дараа нь АНУ-д эргэн ирж, 1932 онд бүтээсэн адал явдалт, романтик "Шанхай экспресс" кинонд бүтээсэн Дитрих нь хамгийн алдартай дүр нь болж байв. Тэрбээр тус кинонд Хятадын иргэний дайны үеэр гурван өдөр төмөр замаар аялж, онгоцонд барьцаалагдсан, нэгдүгээр зэрэглэлийн зорчигчийн дүрд тоглож байжээ.
Тэрээр Холливудын алдрын гудамжинд алдартай нэгэн байсан. Түүний хэв маягийн гайхалтай мэдрэмж нь загварын бэлгэ тэмдэг болоход нь нөлөөлсөн бөгөөд Вонг ихэвчлэн Хятадын уламжлалт даашинз, ганган хэв маягийг төгс хослуулдаг байв.
Вонг амьдралынхаа туршид Ази Америкийн жүжигчдийг Холливудад төлөөлөхийг, тэдний нэр хүндийг өсгөхийг эрмэлзэж байсан бүсгүй юм.
Эх сурвалж: CNN
СЭТГЭГДЭЛ БИЧИХ