The Beatles хамтлаг бол дэлхий ертөнцийг шуугиулсан супер одууд байсан. Бид одоо ч тэднийг дурссан хэвээр байдаг. Харин өнөө үед тэдний залгамж халаа гэгдэх Өмнөд Солонгосын BTS хамтлаг хүч түрэн гарч ирж байгааг хэн бүхэн мэдэх биз ээ.
Солонгос Улс 2000 онд дэлхийн поп-соёлыг түгээгч тэргүүлэх улс болох зорилт гаргасан байдаг. Олон улсад Солонгосын давалгааг “Халлю” гэж нэрлэх болжээ. Халлю гэдэг үг нь Хятад хэлээр Солонгосын давалгаа гэсэн утгатай бөгөөд Солонгос Улс соёл урлаг, дуу хөгжим болон олон ангит киногоор дамжуулан өөрийн улсыг суртачилж, дэлхийд таниулсан бодлого гарсан билээ.
Энэхүү хамтлаг нь олон амжилт, бүтээлээрээ шуугиан тарьж, нөлөө бүхий хамтлагуудын нэгт зүй ёсоор багтах юм. BTS хамтлаг нь Big Hit Entertainment компанид харьяалагддаг бөгөөд хамтлагийг 4 тэрбум доллараар үнэлдэг.
Энэхүү хөрөнгө нь Samsung, KIA зэрэг компаниудын цэвэр хөрөнгөөс ч илүү үнэлгээ юм. Тэдний үнэ цэнэ эх орныхоо ДНБ-ийг өсгөхөд маш их нөлөөлсөн бөгөөд тоглолт, цомгууд нь Мальдив, Фижигийн жил бүр гаргадаг бүтээгдэхүүнээс ч илүү орлого олдог.
Тэдний поп соёлд үзүүлэх нөлөө нь дэлхий дахины Солонгосын урлагт хандах хандлагыг өөрчилсөн ба бараа бүтээгдэхүүнээс эхлээд компанийг олон нийтэд хүргэх, тансаг зэргэлэлийн брэндүүдийг сурталчлах хүртэл олон төрлийн нөлөөтэй алдартнууд юм.
Тэд цар тахлын өмнөхөөс одоог хүртэл аялан тоглолт клип, дуу зэргээрээ дэлхий нийтэд өмнөд Солонгосын урлагыг сурталчилан таниулж эх орныхоо хөгжлийг мандуулж ирсэн томоохон зүтгэлтнүүд гэж хэлэхэд хэлсдэхгүй биз ээ. Мөн тэд зөвхөн дуу клип хийгээд зогсохгүй өөрсдийн нэрийн олон эд зүйлсийг сурталчилан борлуулж, эх орныхоо үйлдвэрлэгчдийг янз бүрийн аргаар дэмжиж дэлхий дахинаа сурталчлан олон сая долларын ашиг олдог.
2021 оны тавдугаар сард МсDonald's 6,79 долларын үнэтэй BTS нэрийн хоолыг худалдаанд гаргасан ба энэ нь тус компанид хамгийн амжилттай дэмжлэг болсон юм. Уаhoo news мэдээлснээр бүтээгдэхүүн нь хоёрдугаар улиралд МсDonald's-ийн орлогыг 57 хувиар нэмэгдүүлсэн ба тус хамтлаг борлуулалтаас олон сая ашиг олсон байна.
BTS нь 2014-2023 оны хооронд Өмнөд Солонгосын эдийн засагт 29,1 их наяд долларын хувь нэмэр оруулсан байна.
АНУ-д “Butter” дууг 1.89 сая удаа татаж авсан гэж “MRC data” болон “Billboard”-ийн хамтарсан тайланд гаржээ. Харин 2020 онд “Dynamite” нэртэй дууг нь 1.26 сая удаа татаж авснаар цахим борлуулалтаараа тэргүүлж байсан. Ийнхүү “BTS” хамтлагийн дуу хоёр ч удаа АНУ-д цахим борлуулалтаараа тэргүүлсэн.
ЭНТЕРТАЙНМЕНТ САЛБАРЫН ГАНЦ ТЭРБУМТАН
"BTS"-ийн цуу алдар дэлхий даяар тархаж, тэд Хойд Америкийн зах зээлд өөрсдийн байр сууриа нэгэнт олсон. Үүнийгээ дагаад “Big Hit” ч томорч, 2019 он гэхэд Бак Ши Хёкийн нийт хөрөнгө 770 сая ам.доллараар үнэлэгдэв. Гэвч тэр ханасангүй. “Big Hit” 2020 оны аравдугаар сард IPO гаргаж, ширхгийг нь 135 мянган воноор үнэлжээ. Түүний IPO амжилтанд хүрч, Бан Өмнөд Солонгосын энтертайнмент салбараас төрөн гарсан анхны тэрбумтан болж, хамгийн баян 16 дахь солонгос хүн болов. "Big Hit" ч хүрээгээ тэлж, "Hybe" корпорацийг байгуулж, АНУ, Японы зах зээлд нэвтэрч, энтертайнментийн төрөл бүрээр үйл ажиллагаа явуулж байна. "HYBE" өдгөө "JYP", "YG", "SM" зэрэг өрсөлдөгч томоохон энтертайнментуудаа нийлүүлснээс илүү их хөрөнгөтэй болжээ.
Өмнөд Солонгосын “BTS” хамтлагийн залуус цэргийн алба хаах болжээ. К-поп оддыг цэргийн албанаас чөлөөлөх эсэх маргаан тус улсад олон жил үргэлжилсэн. “BTS”-ийнхэн цэрэгт явах болсноор энэ маргаан эцэслэж байна.
Өмнөд Солонгосын Соёлын сайд энэ оны тавдугаар сард хийсэн мэдээлэлдээ "Дэлхийн хэмжээний шагналт тамирчид, урлагийнхныг эх орныхоо нэр хүндийг гадаадад сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэснийг нь үнэлэн цэргийн жинхэнэ алба хаалгүйгээр өөр салбарт өөр алба хаах боломж олгох талаар ярьжээ. Өөрийн ур чадвараараа улс үндэстнийхээ статусыг дээшлүүлсэн хүмүүст эх орондоо хувь нэмрээ оруулах илүү боломж олгохын тулд уг системийг хэрэгжүүлэхийг зорьж байна. Цэргийн алба хаахын тулд ид оргил үедээ карьераа зогсоох нь улс оронд төдийгүй дэлхий дахинд ч хохиролтой" хэмээн тайлбарлажээ.
Хамгийн харамсмаар зүйл нь хамтлагийн залуус цэрэгт явснаар ойрын хэдэн жилдээ эргэж нийлэхгүй байх магадлалтай. Менежментийн компаниас нь мэдэгдсэнээр 2025 он гэхэд амлалтаа биелүүлж хамтлаг эргэн цуглана гэжээ. Өмнөд Солонгос K-pop-ын супер од BTS-ийг цэргийн алба хаасны улмаас олон тэрбумаар хохирох эрсдэлтэй тулгараад байгаа юм. Уг мэдээлэл гарснаар HYBE-ийн хувьцаа 2.5%-иар буурч эхэлжээ. BTS хамтлаг гурван жил завсарлаж, Солонгос улс 3.5 тэрбум ам.доллар алдана гэсэн тоцооллыг гаргажээ.
Ц.Наранцацрал