Голомт банк өргөн хүрээтэй, хүртээмжтэй банкны үйлчилгээг харилцагчдадаа хүргэх зорилгын хүрээнд салбар, тооцооны төвөөс гадна дижитал банк болон өөртөө үйлчлэх банкны үйлчилгээг хөгжүүлэхэд анхаарч ажилладаг. Энэ хүрээндГоломт банкны шинэчлэгдсэн ATM төхөөрөмжөөс КИОСК-ийн үйлчилгээ авах боломжийг шинээр нэвтрүүллээ.Ингэснээр харилцагчид Голомт банкны зарим үйлчилгээг заавал салбараар үйлчлүүлэхгүйгээр, орон нутаг болон Улаанбаатарт байрлах 160 шинэчлэгдсэн ATM төхөөрөмжийг ашигланөөрт ойроос авах нөхцөл бүрдэж байна.
Шинээр нэвтэрсэн үйлчилгээнүүд:
Дансны үйлчилгээ
Дансны хуулга авах /Дэлгэцээр/
Дансны хуулга авах /Мэйлээр/
Дансны тодорхойлолт авах
Дансны үлдэгдэл харах
Дансны дэлгэрэнгүй харах
Хадгаламжийн үйлчилгээ
Хадгаламж нээх
Хадгаламж сунгах
Харилцах дансны үйлчилгээ
Энгийн харилцах данс нээх
Энгийн харилцах данс хаах
Гүйлгээ
Өөрийн данс хооронд гүйлгээ хийх
Дотоод данс хооронд гүйлгээ хийх
Банк хооронд гүйлгээ хийх
Бусад үйлчилгээ
Санал хүсэлт хүлээн авах
Салбарын байршил харах
Тооцоолуур ашиглах
Ханшийн самбар харах
Үүнээс гадна энэ ондоо багтаан карт, зээл болон цахим бүртгэлтэй холбоотой үйлчилгээнүүдийг нэмж оруулахаар төлөвлөөд байна. Голомт банкны шинэчлэгдсэн ATM нь 24/7 цагаар нээлттэй ажиллах тул харилцагч та тус төхөөрөмжийг ашиглан банкны үйлчилгээг тав тухтай аваарай.
Үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдон лавлана уу.
Уншиж байна |