Тээврийн цагдаагийн албанаас зам тээврийн ослын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2022.10.18/ мэдээлэл хийлээ.
Энэ оны эхний 9 сарын байдлаар хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 958 гэмт хэрэг бүртгэгдэж, 235 хүний амь нас хохирч, 804 хүн гэмтсэн байна. Өнгөрсөн оны мөн үеэс хэрэг 55.8 хувиар, гэмтсэн хүн 54.3 хувиар, нас барсан хүний тоо 50.6 хувиар өссөн байна.
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа С.Буянжаргал “Сүүлийн үед авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр түгээн тархаж, иргэдийн анхаарлыг татаж байгаа нь бидэнд сайшаалтай байна. Цагдаагийн байгууллагаас жолооч, иргэд, эцэг эхчүүдэд удаа дараа анхаарал сэрэмжлүүлэг өгдөг ч анхаарахгүй байгаагаас үүдэн энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байсан” гэсэн тайлбарыг өглөө.
Зам тээврийн ослын шалтгаан нөхцөл
Хүний амь нас хохирсон ослын ихэнх нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдэлтэй байна.
Уншиж байна |