Согтуу жолооч явган зорчигчийг мөргөж хөнөөгөөд зугтжээ

Цагдаагийн байгууллагад 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01 цагийн орчим “Баянзүрх дүүргийн Ботаникийн зам дээр хүн нас барсан байна, замаар чирсэн байдалтай байна” гэсэн дуудлага иржээ.
Мэдээллийн дагуу шалгахад 32 настай, эрэгтэй Э нь Тоёота приус 20 маркийн автомашиныг жолоодож явахдаа явган зорчигч 37 настай, эрэгтэй Г-г мөргөж амь насыг нь хохироон, хэргийн газрыг орхин явжээ. Хохирогчийг зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд хэвтэж байхад нь Тоёота приус 20 маркийн автомашинтай 19 настай, эрэгтэй Э дайрсан гэмт хэргийг шуурхай илрүүлэн, шалгалтын ажиллагааг хийж байна.
Шалгалтын явцад жолооч 32 настай, эрэгтэй Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон.
Иргэд та бүхэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, насанд хүрээгүй хүүхдээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, мөн жолоодох эрхгүй этгээдэд жолоо шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ