Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
ОХУ-Монгол Улс: Найрамдлын нэгэн зууны түүх
2022-10-18

Хакас ба Монгол: Харилцан ашигтай хамтын ажиллагаа

 

Барууны улсуудын дарамт шахалтын энэ цаг үед ОХУ-ын хувьд хэдэн арван жилийн харилцаатай хамтрагч улсуудтай тогтоосон харилцаа тун чухал ач холбогдолтой юм. Ойрын жилүүдэд манай улс Дорно зүгт идэвхтэй үйл ажиллагаа явуулна гэж ОХУ-ын удирдлага нэг бус удаа мэдэгдсэн билээ. Эдгээр төлөвлөгөөний хүрээнд ОХУ-Монгол Улсын харилцаа онцгой байр суурьтай болж байна.

 

Энэ харилцаа эртний түүхтэй бөгөөд уламжлалт сайн хөрш, хамтын ажиллагааны зарчим дээр туулгуурладаг. 2021 онд ОХУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэсэн. Одоогийн байдлаар ОХУ, Монгол Улсын хооронд улсын болон засгийн газар хооронд 150 гаруй хэлэлцээр, гэрээнд гарын үсэг зурсан. Хамтын ажиллагаа эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, боловсрол, цэргийн зэрэг олон салбарт хэрэгжиж байна.

 

 

ОХУ-ын олон хотуудад Монголын соёлын өдрүүд уламжлал болсон бол Монгол Улсад Орос-Монголын найрамдлын сарууд тогтмол зохион байгуулагдаж ирсэн.

 

Сүүлийн хэдэн арван жилийн туршид Монгол Улсын гадаад худалдааны эргэлтэд ОХУхоер дахь (БНХАУ-ын дараа) байранд байна. ОХУ-ын экспортод эрдсийн бүтээгдэхүүн, хүнсний бараа, хөдөө аж ахуйн түүхий эд, машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн, металл болон металл эдлэл зонхилдог бол импортод эрдсийн бүтээгдэхүүн, хүнсний бараа, хөдөө аж ахуйн түүхий эд, даавуу бүтээгдэхүүн, гутал зонхилдог.

 

Сибирийн болон Алс Дорнодын тойргууд Монгол Улстай идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэхэд таатай байна. Эдгээр нутаг дэвсгэрийн экспортод эзлэх хувь хэмжээ 70 гаруй хувьтай бөгөөд Монгол Улсын хувьд энэ нь 25 орчим сая хүн амтай газар зүйн ойрхон зах зээл юм. Махан бүтээгдэхүүн, эсгий болон ноосон бүтээгдэхүүн монголын экспортын үндсэн чиглэл юм.

 

ОХУ-ын эдийн засаг Дорно зүгт чиглэж байгаа энэ цаг үед Ази-Номхон далайн улсуудтай хамтран ажиллах, мөн дорно зүгээр дамжуулж бусад улсуудтай харилцах нь маш чухал болоод байна. Нутаг дэвсгэрээр нь бараа дамжин өнгөрч байгаа учраас Монгол Улс амжилт бүхий тээвэр-логистикийн том хаб болох боломжтой. ОХУ-ын муж нутгуудын хувьд Монгол Улс яах аргагүй Азид нэвтрэх, тэр дундаа БНХАУ-д нэвтрэх хаалга үүд юм.

 

Урьдчилсан таамагласнаар 2022 онд ОХУ, Монгол Улс  хоорондын бараа эргэлт 2 тэрбум $-д хүрэх боломжтой бөгөөд 2026 он гэхэд 5 тэрбум $-д хүрэх төлөвтэй. (https://tass.ru/economica/14757157)

 

ОХУ-ын Засгийн газрын түвшинд Монгол Улстай хийх бараа эргэлтийг 3 дахин нэмэгдүүлэх тухай ярилцаж байна.

 

Хэтийн төлөвдөө төвийг сахисан бодлоготой Монгол Улс ОХУ-ын эдийн засагт үзүүлэх барууны хоригийн сөрөг нөлөөг багасгах зорилгоор ОХУ-ын үйлдвэрлэлийн шилжин байрлах таатай газар болж магадгүй. ОХУ-ын Үйлдвэр, худалдааны яам оросын компаниуд Монгол Улсад шилжин байрлахад төрийн дэмжлэг үзүүлэх тухай нэгэнт мэдэгдсэн.

 

Монгол Улс ОХУ-ын хувьд чухал ач холбогдолтой. Монголын нутаг дэвсгэрээр жилд 50 тэрбум куб хий дамжуулах “Сибирийн хүч-2” хийн хоолой барина. Мөн ОХУ-аас БНХАУ руу өндөр хүчдэлийн цахилгааны шугам барих зураг төслийн ажил хийгдэж байна. Энэ 2 төсөл Монгол Улсын эрчим хүчний хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, Сэлэнгэ мөрөн дээр хэдэн цахилгаан станц барих асуудлаас татгалзахад хүргэх болов уу.

 

Төслийн нэг хувилбарын дагуу эрчим хүчний шугам Хакасигаас Тываг дамжин Монголд орж ирснээр Монгол Улсын алслагдсан эрчим хүчний бүс нутгуудыг нэгдмэл эрчим хүчний системд нэгтгэж, Буриад Улс, Байгалийн Чанадын хязгаараар ОХУ-д эргэж холбогдох төлөвтэй байна. Ирээдүйд энэ шинэ дэд бүтэц ОХУ, Япон, БНСУ, БНХАУ-ыг холбосон Азийн эрчим хүчний их тойргийн нэгэн хэсэг болох боломжтой бөгөөд хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлж, бүх оролцогчод нэмэгдэл орлогын эх үүсвэр болно. Ялангуяа орчин үеийн тогтворгүй нөхцөл байдалд Монгол-Оросын эдийн засгийн харилцаа хурдацтай, амжилттай хөгжинө гэдэгт мэргэжилтнүүд итгэлтэй байна. Энэ чиглэлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь Сибирь, Алс Дорнодын хөгжилд түлхэц болох нь дамжиггүй.

 

Хоер улсын хоорондын хамтын ажиллагаа аливаа хүнд суртлын аппаратаар дамжихгүйгээр шуудхарилцаж байгаа учраас ажил хэргийн холбооны бодит боломжийг нэмэгдүүлж байгаа билээ.

 

Барууныхан ОХУ-ай найрсаг харилцаатай улсуудад дарамт шахалт үзүүлж байгаа. Гэвч Монгол Улсын удирдлага ОХУ-ай ирээдүйтэй харилцааг эрхэмлэсэн улс төрийн сонголтхийсэн. Хориг ар араасаа цуварч байгаа энэ үед ийм харилцааг хөгжүүлэх нь хамгийн ашигтай: оросын зах зээл суларч, зах зээлээс гарсан барууны компаниудын оронд монголын хамтрагчид орж ирэх бүрэн боломжтой. Монгол Улсын удирдлагын зүгээс ОХУ-д ашигт зэрлэг ургамал, нэхий болон ноосон эдлэл нийлүүлэх боломжтойгоо илэрхийлээд байна.

 

 

ОХУ зүгээс дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэх, мөн барилгын материал, металлургийн бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой.

 

Хакаси Улс олон жилийн туршид Монгол Улстай идэвхтэй хамтран ажиллаж байна.

 

Монгол Улс, Хакаси Улс хамтран ажиллах олон чиглэлтэй: олон жилийн туршид бид эдийн засгийн өргөн харилцаа, шинжлэх ухаан-боловсролын харилцаа, мөн соёл хөгжүүлэх, музей болон жуулчлалын асуудлаар идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Хэтийн төлөвдөө Красноярскаас Абакан, Кызыл дамжин Урумчи чиглэлд олон улсын хил дамнасан автозам байгуулах нь аялал жуулчлал, худалдааны харилцааг улам идэвхжүүлэх нэгэн боломж юм.

 

Сибирийн урд зүгийн мужууд болон Монгол Улсын хооронд хамтын харилцаа тогтооход Монгол Улсад төлөөлөгчийн газартай “Активы титана” компани зохих хувь нэмэр оруулахын төлөө ажиллаж байна. ОХУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийг 2020 онд Увс аймгийн Улаангом хотод үүсгэн байгуулсан. “Активы титана” ХХК Баруун Монголд үйл ажиллагаа явуулж буй ОХУ-ын цөөхөн компаниудын нэг бөгөөд энэ хугацаанд эдийн засгийн харилцааны идэвхтэй оролцогч болж чадсан.

 

Компаний үүсгэн байгуулагч нь Кызыл хотод экпорт-импортын үйл ажиллагаа явуулдаг компани юм.

 

Монгол Улсаас Кызыл хотод суугаа Ерөнхий консулын газар, Увс аймгийн удирдлагын дэмжлэгтэйгээр “Активы титана” компани хил орчмын худалдаа хөгжүүлж, хоер улсын сайн хөршийн харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. “Хакаси Улсын Худалдаа-Аж үйлдвэрийн танхим”-тай хамтарч Монголтой хамтарч үйл ажиллагаа явуулдаг буюу үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж буй Хакасийн жижиг, дунд үйлдвэрийн төлөөлөгчдийн айлчлалыг зохион байгуулсан.

 

“Активы титана” ХХК нь Монгол Улсад ОХУ-ын дараах компаниудын төлөөлөгчөөр ажилладаг: Герман-Оросын хамтарсан лак, будаг үйлдвэрлэгч  хамтарсан лак, будаг үйлдвэрлэгч “DERUFA” үйлдвэрийн, “Ленинск-Кузнецкийн барилгын материалын үйлдвэр” компаний, “Крез” үйлдвэрлэлийн компаний, Барнаул хотын “Магия трав” компаний, “Оконные системы” үйлдвэрлэлийн компаний.

 

2022 оны 8-р сард “Активы титана компаний идэвхтэй оролцоотойгоор Хакасид “Багагүй бизнес” нэртэй 3 дах удаагийн бизнес-уулзалт зохион байгуулагдаж, энэ арга хэмжээний хүндэт зочдоор Монголын төлөөлөгчид оролцсон.

 

Барууны хориг идэвхжиж, ОХУ-ын олон улсын харилцаа хумигдсан үед Монголын төлөөлөгчид энэ арга хэмжээнд оролцсон нь маш талархууштай. Эдийн засгийн дарамт шахалтыг үл хайхран Монгол Улс олон жил тогтоосон эдийн засгийн харилцаагаа таслахгүйг хичээж байгаад бид талархал илэрхийлье. Ирээдүйтэй том төслүүдийг эхлүүлэх цаг нэгэнт болсныг цохон тэмдэглэхэд таатай байна.

 

-Монгол Улс, ОХУ найрсаг харилцаатай бөгөөд бид бизнесын идэвхтэй дэмждэг. Дэд төсөл хэргбүрдүүлэхийн төлөө чармайж явдаг, - гэж Монгол Улсаас Кызыл хотод суугаа ерөнхий консул ноен Чимидийн Ганболд Хакасид болсон бизнес-уулзалтын үед тэмдэглэсэн.

 

Монгол Улс Хакаси Улстай эдийн засгийн харилцаагаа тууштай хөгжүүлж, худалдааны эргэлт тогтвортой нэмэгдэж байна. Хөдөө аж ахуй, үйлдвэрийн бараа, барилгын материалын худалдаа ирээдүйтэй бол Хакасийн хувьд Монголд үйлдвэрлэдэг бараануудыг сонирхож байгаа. Мөн тус тусын улсаар дамжиж аялал жуулчлал, тээврийн зам хөгжүүлэх нь харилцан ашигтай билээ.

 

Шинэ нөхцөл байдалд Монгол Улс, Хакаси Улсын харилцаа улам хөгжинө гэдэгт мэргэжилтнүүд итгэлтэй байна.

 

ОХУ барууны улсуудын хоригуудыг даван туулж байгааг цаг хугацаа харуулж байгаа бөгөөд ОХУ-Монгол Улс-БНХАУ гэсэн эдийн засгийн хонгил бий болгох том төсөл бидний өмнө тулгараад байна. Энэ төсөл хэрэгжүүлэхэд тээвэр логистик, эрчим хүчний, гаалийн зохицуулалт, байгаль орчин хамгаалах, шинжлэх ухаан, аялал жуулчлалын салбарт 30 гаруй дэд төсөл хэрэгжүүлэх шаардлагатай.

 

ОХУ-ай найрамдалт харилцаа хөгжүүлэх нь ирээдүйтэй бөгөөд ашигтай. Хориг эрхэмлэх болсон улсууд маш том зах зээлийг алдаж, Баруунаас бага хамааралтай улсууд энэ орон зайд нэвтэрсээр байгаа билээ.  

 

Shuud.mn
Сонин хачин