"Фантастик” продакшны жүжигчин, Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан Жүжигчин Б.Барслхагва эрэгтэй хувцасны "BARS” хэмээх брэндээ гаргалаа. Уг брэнд нь 100 хувь цэвэр арьсаар урлах дахин давтагдашгүй эл брэндийг жүжигчин залуу олон жил бодож, төлөвлөж, мөрөөдөж явсан ажил нь биелэлээ олж байгаа гэв.
@ninjes_tailor -тай хамтран бүтээх "BARS" брэнд бүх арьсаа Монголдоо боловсруулж, үйлдвэрлэдэг гэдгээрээ онцлогтой.
Жүжигчин залуу энэ талаар хэлэхдээ:
"Анх удаагаа бие даасан бизнес эхлэж байгаа надад мэдэхгүй, чадахгүй зүйл олон байгаа ч ямар ч байсан эхлэх ёстой гэсэн хүслээр ажлаа эхлүүллээ. Удахгүй showroom нээж та бүхнийгээ албан ёсны нээлтэндээ урина аа. Эцэст нь шейр хийж өгөөрэй. Баярлалаа. Үнсье. Барсаа нь" хэмээв.
Уншиж байна |