ХЗДХЯ-наас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шалгалт оруулжээ

Хуульзүй, дотоод хэргийн сайдын тушаалаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хууль дүрмийн хэрэгжилт, алба хаагчдын сахилга, ёсзүй болон санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт оруулжээ. Шалгалт энэ сарын 25-нд дуусах аж.
Хуульзүйн яамнаас салбарууддаа төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт хийдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад оруулсан энэ удаагийн шалгалт нь төлөвлөгөөт бус аж. Өөрөөр хэлбэл гомдол мэдээллийн мөрөөр албаны шалгалт хийж буйг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ