Жастин Хаунт хэмээх эмэгтэй ротари гар утас зохион бүтээжээ

Хүн төрөлхтөний гар утастай танилцсан түүх тун саяхных. Тодруулбал, 40 гаруйхан жилийн түүхтэй. Гар утсанд “ухаалаг” гэх тодотгол орж, хүүхэд гэлтгүй хүн бүрийн хэрэглээ болсон нь бүр ч саяхных. Гэвч хагас зуун жил ч хүрэхгүй энэ хугацаанд хүн төрөлхтөн улам залхуу болж тэдний тархийг ухаалаг утас л орлох болжээ. Хүүхдүүд мөнгө нь байгаа ч ном авч унших хүсэлгүй, ухаалаг утас авах хүсэл байвч мөнгөгүй тийм цаг үе иржээ.
Саяханаас нэгэн шинэлэг гар утасны загвар дэлхий нийтийн сонирхлыг татав. Уг утсыг Жастин Хаунт гэх инжинер эмэгтэй ротари гар утас зохион бүтээжээ.
Тэрээр энэ ажилдаа гурван жилийн хугацааг зарцуулсан байна. Хаунтын хүсэл нь ротари утасны эд ангийг ашиглаж анхаарал сарниулахгүй утас бүтээх байв.
Уг гар утас нь хүлээн авагч антен, ирсэн мессежийг харуулах дэлгэц, нөхөрлүүгээ шууд залгах боломжтой тусгай товчлуур, 24 цагийн турш цэнэгээ барих баттерейтэй.
Тэрээр энэхүү гар утсаа өдөр тутамдаа ашиглаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ