А.Даваахүү: Дөрвөн зүг найман зовхисыг илэрхийлсэн дуут бүжгээр үзэгчдэд бэлэг барина
2022-10-18

 

Гавьяат жүжигчин, найруулагч А.Даваахүү 24 жилийн хугацаанд чуулгын тайзнаа бүжиж, Монголын язгуур урлагийн гайхамшгийг сурталчилжээ. Түүний эрс шулуун хөдөлгөөн, төгс гүйцэтгэл, жүжиглэх чадвар, гал цогтой бүжих нь танхим дүүрэн үзэгчдийн зүрх сэтгэлийг догдлуулж чаддаг. Аавтайгаа хамт буюу өөрөө 37 настайдаа Монгол Улсын Гавьяат цолоор шагнагдаж, авьяасаа үнэлүүлсэн түүнтэй удахгүй толилуулах "Монгол угсаатан мину" тоглолтын талаар ярилцлаа. 

 

-Та Үндэсний урлагийн театртай амьдралаа холбосон түүхээсээ хуваалцаач?


-Тухайн үед Улсын ардын дуу, бүжгийн чуулга гэж байсан юм. 1992 оны үед миний бие энэ агуу урлагийн өргөөний хаалгыг татаж орсон. Түүнээс хойш тасралтгүй ажиллаж байна. Хамгийн анх уран сайханчаар энэ гэр бүлд нэгдэж байв. Урлагийн тогоондоо ахмад уран бүтээлчдийнхээ ариун ухаан, дуу хуур, бүжиг наадамд өөрийнхөө сэтгэл зүрхийг хөглөн байна. Бүжигчин гэх сайхан мэргэжлийг сонгон ажилласнаас хойш 24 жил болсон байна. Монгол Улсын Гавьяат жүжигчин Гунгаагийн Зоригт гэж эрхэм хөлийг минь дөрөөнд, гарыг минь ганзаганд хүргэж, бүжигчин болох гарааг минь тавьсан. Миний аав мөн л энэ театрын, энэ чуулгын ахмад бүжигчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин Цэгмидийн Алтангэрэл гэж хүн бий.

 

 

Аав минь нэг ёсондоо миний зөвлөгч багш. Г.Зоригт багш яг л намайг бие даан хөгжүүлж, ардын сайхан бүжгийн ухааныг сургасан хүн. Бүжиг дэглэх ур ухаанд сургасан багш маань бол Урлагийн Гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, нэрт бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар билээ. Монгол зон олны аж байдлыг, сурталчилан таниулж, жинхэнэ бүжиг дэглэх ур ухаанд сургасан хүн С.Сүхбаатар багш. Нэг ёсондоо би уран сайханчаас бүжигчин, бүжигчнээс бүжиг дэглээч, бүжиг дэглээчээс ерөнхий найруулагч болж, эрхэм хүндтэй энэ албыг хашиж байна. Чуулга маань миний амьдрал, хүсэл зоргийн салшгүй амин хэлхээ болжээ. Аливаа зүйлийг шинэлэг нүдээр харж, шинэлэг бүтээл туурвихыг эрмэлзэн зургаан сарыг үдлээ. Язгуур урлаг, уламжлалаа үеийн үед чуулгын маань үндэс байгаасаа гэж дотроо бодож явдаг даа. 

 

-Үндэсний урлагийн их театр өвөл цагийн нээлтээ хийхээр бэлтгэж байна. Өвөл цагийн нээлтэд тоглогдох уран бүтээлээ уншигчдад танилцуулаач?


- Энэ жил манай үндэсний урлагийн их театрын 72 дах жилийн өвөл цагийн нээлтийн тоглолтоор Монгол угсаатан ястны онцлогийг харуулсан сор бүтээлүүдийнхээ дээжсээс үзэгч олондоо толилуулж сурталчлан таниулах, өвлүүлэн уламжлуулах эрхэм зорилгын хүрээнд Хөдөлмөрийн Баатар, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Төрийн Соёрхолт Сэвжидийн Сүхбаатарын дэглэн найруулсан “Монгол угсаатан мину” тоглолтыг толилуулахаар Үндэсний их театрын бүхий л уран бүтээлчид бэлтгэл сургуулилтаа хийж байна. 

 

 

⦁    “Торгууд бүжгийн чуулбар” 13 Алтайн оргилыг магтан дуулсан Торгууд түмний их цэнгэл оршихуй.
⦁    “Дөрвөн тунсаг” Дарьганга, Барга, Мянгад, Халх ястны үзэсгэлэнт хатдыг яруу тансаг бүжгийн хөдөлгөөнүүд
⦁    “Дөрвөн Ойрадын уриа” Баруун Монгол түмний аж байдал, дуу хуур, тоглоом наадгай магтан дуу  
⦁    “Зүүн Монгол найраглал” зүүн Монгол түмний аж байдал, дуу хуур, тоглоом наадгай магтан дуу  
⦁    “Хан тэнгэр Халх товчоо” буюу Төв халхын ард түмний аж амьдралыг харуулсан чуулбар бүжгийг 2021-2022 онд бүтээсэн аж. 

 

Дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаа Монгол угсаатан, Монгол туургатны уламжлал, соёл, зан заншил, аж ахуйг яруу тансагаар магтан дуулсан Монголын үндэстэн угсаатан ястнуудын цоморлог дуут бүжиг хэлбэрээр үзүүлж байгаа нь маш их онцлогтой. Дөрвөн зүг найман зовхисыг илэрхийлсэн, нүүдэлчин эсгий туургатнууд нэг цомирлог болж угсаатан гэх санааг харуулж өгч байгаа юм. 
 

 

 

1970 оны ихээр Төрийн Шагналт, Ардын Жүжигчин, Зууны Манлай, бүжиг дэглээч Сэвжид гэж хүн эсгий туургатан, нүүдэлчин Монголчуудынхаа тухай чуулбар бүжгийг дэглэн найруулж байсан. Үүнээс улбаалан түүний хүү Сэвжидийн Сүхбаатар бүжиг дэглэгч маань бүрэн хэмжээний угсаатан зүйн хэлбэр лүү оруулж ирсэн. Тухайлбал, Үндэсний их хөгжмийн найрал, Норовбанзадын нэрэмжит дуучид, Сэвжидийн бүжгийн чуулгын бүжигчид, үндэсний урлагийн их театрын  180 гаруй уран бүтээлчид тайз, гэрэл, техник зэрэг уран бүтээлчид өвөл цагийн үзвэрийн тоглолтыг нээх гээд бэлтгэл ажлаа хийгээд явж байна. 


  -Тоглолтын бэлтгэл ажил хэдэн хувьтай явж байна вэ?


- Бидний бэлтгэл ажил одоогийн байдлаар 60 хувьтай явагдаж байна. Бүгд өөр өөрсдийн хувьдаа бэлтгэл хийсний дараагаар хөгжимчид, дуучидтайгаа нийлж эхэлж байгаа юм. Үүний дараагаар гэрэл, техник, хувцас хэрэглэл зэрэгтэй ойрын хугацаандаа нийлээд явна. 

 


-Монгол угсаатан  мину тоглолтын онцлог нь дөрвөн зүг найман зовхисын чуулбар гэсэн шүү дээ. Зөвхөн Улаанбаатар хотод тоглохоос гадна дөрвөн зүгийн аймгуудаасаа төлөөлөн сонгож тоглолтоо толилуулах төлөвлөгөө гаргасан уу?


-Энэхүү асуудлыг бид ярилцаж байгаа. Бид бүгд бодлогын хүрээнд 21 аймаг гэхээсээ илүүтэй зүг зүгт нь очиж тоглох юм бол тухайн зүгт амьдран байгаа үндэстэн ястнгууд ирж үзэх боломжийг бүрдүүлэх зорилготой байна. 


-Залуучууд ардын урлагаа үзэж сонирхож байна уу?

 

-Миний эмзэглэж явдаг асуудлуудын нэг нь энэ. Залуучууд ер нь урлагийг ойлгож үздэггүй. Тэр дундаа язгуур урлагийг үзэхгүй байна. Ардын дуу хуураа ойлгохгүй юм. Энэ бол эмгэнэл шүү дээ. Бидний Монгол гэж омогших хамгийн гол зүйл нь дэлхийд дахин давтагдахгүй язгуур урлаг маань юм. Нөгөө талаараа бид технологийн эринд амьдарч байна. Тэгэхээр залуучууд техникийн дэвшил ашигласан, шинэлэг зүйлд илүү шимтдэг болж л дээ. Язгуур урлагийг орчин үеийн хэлбэрт оруулж, этник тал руу нь хөгжүүлбэл залуусын таашаалд нийцэх нь лав. Гэхдээ манай Үндэсний Урлагийн Их Театр бол тэгэх газар биш. Бид үндэсний урлагаа ямар байсан яг тэр хэвээр нь хадгалж дараагийн үедээ дамжуулах үүрэгтэй.

 

-Энэхүү тоглолтыг сонирхож үзэх үзэгчдэд хандаж үг хэлээч?


-Бид нар яг ямар улсын иргэд юм бэ, ямар үндэстэн ястнуудтай юм бэ, ямар өв соёлтой юм бэ, Монголын дөрвөн зүгт хэчнээн үндэстэн ястнууд бидний мэдэхгүй олон сайхан дуу бүжиг, тоглоом наадгай зэргийг энэхүү бүтээлдээ шигтгэж оруулсан. Хамгийн гол нь залуу хойч үеийнхэн үзэж Монгол эх орноороо бахархах сэтгэл, дундаршгүй арвин их соёлтой ард түмэн гэдгээ тоглолтоос ирж  бодитоор нь мэдрээсэй гэж хүсэж байна. 


- Ярилцсанд баярлалаа

Shuud.mn
Сонин хачин
Аав руугаа “OKOSU Whats-app дээр. Тоо (+2348115799318) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Умайн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагаах, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар ч шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com хаягаар илгээнэ үү
2022-10-18
H:
Uun hyatad shii jujgiin um shig budsan nuur ve
2022-10-18