“Таван толгой түлш” ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Г.Ундармаа нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд мэдээлэл өглөө. Тэрбээр сайжруулсан түлшний үйлдвэрийн 19 шугамаас 12 шугам нь ажиллаж байгаа. Технологийн дагуу хатаагчтай, стандартын шаардлага хангасан сайжруулсан түлш үйлдвэрлэж, мэргэжлийн хяналтын байгууллагаас долоо хоног бүр дээж авч, хяналт тавьж байгааг хэллээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Даваасүрэн “Өнгөрсөн хугацаанд манай газарт 486 албан бичиг 799 өргөдөл, гомдол ирснийг хяналт шалгалт хийж, барагдууллаа. Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд ашиглагдаагүй удсан цамхагт краныг буулгасан. “Хуурамч, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн борлуулж байна гэдэг” мэдээллийн дагуу шалгалт хийхэд мэдээлэл нь нотлогдоогүй. Мөн “Таван толгой түлш” ХХК-д улсын байцаагч 24 цагаар жижүүрлэн ажиллаж байна. Бүтээгдэхүүнээс 7-14 хоногийн давтамжтай дээж авахад чанарын шаардлага хангаж байгаа. Зүүн үйлдвэрт үйлдвэрлэсэн 2500 тонн түлш шаардлага хангахгүй байсан тул борлуулалтад гаргаагүй” гэлээ.
Уншиж байна |