Тээврийн цагдаагийн албанаас долоон машин мөргөж, 2 хүүхэд мөргөн, хөлийг нь хугалсан ослын талаар мэдээлэл хийлээ.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах зохицуулагч Г.Отгонтамир
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны хойд талын замд "Ланд-200" маркийн автомашины жолооч эсрэг урсгалаас орж ирж, долоон автомашиныг мөргөж, 12 настай хүүхдийг гэмтээсэн зам тээврийн осол энэ сарын 10-нд гарсан.
Нийслэлд явган хүний замын шаардлагыг хангаагүй буюу тэмдэг тэмдэглээгүй 60 гарц бий. Тэдгээрийн мэдээллийг Нийслэлийн авто замын хөгжлийн газарт хүргүүлжээ. Энэ оны эхний есөн сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 426 хүний амь хохирч, 2150 хүн гэмтжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 мянган зөрчил илэрч, таслан зогсоосон байна.
Цагдаагийн байгууллагын шалгалтаар, урсгал сөрж осол гаргасан иргэн жолооны курст сураагүй, жолооны үнэмлэхгүй байсныг тогтоожээ. Тухайн иргэн архи, согтууруулах ундаа хэрэглээгүй, сэтгэцэд нөлөөлөх ямар нэгэн төрлийн мансууруулах бодис илрээгүй гэнэ.
Уншиж байна |