Статистик: Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 20.3 хувиар өсчээ
2022-10-17

ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2022 оны эхний есөн сарын статистикийг танилцууллаа.

 

 

Хэрэглээний бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ 13.8 хувийн өсөлттэй гарсан байна. Энэ нь өмнөх оны эцсээс 9.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Улаанбаатар хотод инфляци 14 хувьтай гарсан бол Завхан аймаг хамгийн өндөр буюу 16.3 хувьтай байна.

 

Инфляцийн түвшний 32 хувь нь хүнсний бараа, ус ундааны үнийн өсөлтөөс, 14.9 хувь нь хувцасны үнийн өсөлтөөс шалтгаалж байна. Хүнсний бараа, ус, ундааны үнэ 17.1 хувь, хувцас бүс бараа 17.7 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 20.3 хувь, зочид буудал, нийтийн хоолны үнэ 17.5 хувийн өсөлттэй байна.

 

Инфляцид голлон нөлөөлсөн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт

 

1 литр ургамлын тосны үнэ 2.1 дахин

Төмсний үнэ 47 хувь

Вакуум цонхны үнэ 60.7 хувиар

Талхны үнэ 18.2 хувь

Цагаан будааны үнэ 24 хувь

Гурилан боовны үнэ 21.9 хувиар өссөн байна.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
arai dendej bna.gadaadad handiv guij emchlvvlne.emee avch uuj chadahgyi yhyyleh geed bgaa yumyy.zaluusiig ni gadaad euu geree hiij huunu.yldsen hesgiig ni yhyyleh iim l bodlogo bna MAN AN bvgd adil bid songuulid oroltsohgyi heniig ch songohgyi shvv
2022-10-17
irgen:
em hangamj aptekiin ezen ni dandaa tomchuudiin avgai hyyhed tul irged bidnii uvchin zovlon deer duruulj biznes hiij bdag.aptekiig tsuulj emnii yniig buulgaachee
2022-10-17