Селена Гомез, Хейли Бибер нарын үл ойлголцол тайлагдав

Селена Гомез, Хейли Бибер нарын үл ойлголцол тайлагдав

Дэлхийн од Жастин Биберийн экс найз охин Селена Гомез, эхнэр Хейли Бибер нар өнгөрсөн бямба гарагт /2022.10.15/ Лос Анжелес дахь Академийн музейн гала тоглолтын үеэр  анх удаа хамт зураг авхуулжээ. 

 

Селена Гомез, Жастин Бибер нар хэдэн жилийн турш болзож, олон удаа салж, нийлж байсан ч 2018 онд нэгмөсөн салцгаасан. Селенагаас салснаас хойш хэдэн сарын дараа Жастин Бибер загвар өмсөгч Хейлид гэрлэх санал тавьж, тэд хоёр сарын дараа гэрлэсэн юм.

 

Тэднийг өмнө нь таарамжгүй харьцаатай байсан, мөн ямар ч жүжиг байхгүй гэдгийг тодорхой харуулав. Уг арга хэмжээнд Селена Хейлиг халуун дулаанаар тэвэрсэн байдалтай зургаа авхуулсан нь олны гайхширлыг төрүүлээд байгаа юм. Жастин тус арга хэмжээнд оролцоогүй аж. 

 


Хейли өнгөрсөн есдүгээр сарын 28-нд "Call Her Daddy" подкастанд орж, өөрийнхөө болон хосын амьдралынхаа талаар дэлгэрэнгүй ярьсан. Ингэхдээ Хейли хэзээ ч Селена, Жастин нарыг үерхэж байхад нь давхар харилцаатай байгаагүй гэдгээ амласан юм.

 

 

Арга хэмжээнд хоёр эмэгтэй хоёулаа бараан өнгийг сонгосон. Селена даашинз өмсөхийн оронд нь эрэгтэй хувцаснаас санаа аван гоёжээ. 

 

Селена Гомез Бибертэй харилцаатай байсныгаа “хортой харилцаа” байсан гэж нэрлээд, түүнээс салахад маш хэцүү байсан гэж олон удаа хэлж байсан. Салсныхаа дараа Селена удаан хугацааны туршид сэтгэлийн хямралд орж, түүнтэйгээ тэмцсэн. Хожим нь сэтгэлийн шаналал нь хоёр туйлт эмгэг гэсэн сэтгэцийн өвчин болох нь тогтоогдсон.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Аав руугаа “OKOSU Whats-app дээр. Тоо (+2348115799318) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Умайн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагаах, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар ч шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com хаягаар илгээнэ үү
2022-10-18