Бахрейны Манама хотноо хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага доор манай дөрвөн эмэгтэй тамирчин хүчээ сорьж байгаа билээ.
Одоогоор Э.Энхтамир, Г.Ануужин, О.Дархижав нар огцом өргөлтөөр тус тус медаль хүртсэн юм. Өнөөдөр буюу аравдугаар сарын 14-нд 21.30 цагаас эмэгтэй 87 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин, Дэлхийн аварга М.Анхцэцэг өргөлтөө гүйцэтгэх юм.
Уншиж байна |