Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв
Гурван оюутан тутмын нэг нь хорт зуршилтай байна
2022-10-14

 

“Эерэг хандлага – Эрүүл оюутан” уриа дор ес дэх жилдээ зохион байгуулагдаж буй Оюутны эрүүл мэндийн сарын аяны нээлт боллоо.

 

Энэхүү үйл ажиллагааны хэвлэлийн хуралд ЭМЯ-ны ТНБД, ЭМДЕГ, ГБХЗХГ, БЕГ-ын удирдлагууд болон НҮБ-ын Хүн амын сан, сайн дурын байгууллагуудын төлөөлөл оролцож байна. Тус аян нь оюутан залуучуудыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлж эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулан, эрүүл мэндийн мэдлэг, боловсрол олгох зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа юм.

 

Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир дараах дөрвөн чиглэлээр оюутан, залууст чиглэсэн үйл ажиллагааг танилцууллаа. 

 

  • Бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт болон оюутан залууст нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж эрхзүйн орчинг боловсронгуй болгох
  • Эрүүл мэндийн мэдлэг, боловсрол олгох, сургалт сурталчилгаа зохион байгуулах
  • Оюутан залуусын эрүүл мэндийн даатгал төлөлтийг нэмэгдүүлэх
  • Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах зэрэг ажлууд руу чиглэж ажиллана гэв. 

Гурван оюутан тутмын нэг нь хорт зуршлын хамааралтай байна. Ялангуяа тамхины хэрэглээ асар их байгаа юм. Электрон тамхи хорт хавдар үүсгэдэг химийн бодисууд байдаг. Харин электрон тамхи буюу вэйпийг тамхиа хаях гэж байгаа хүмүүст зориулан үйлдвэрлэдэг гэх яриа байдаг ч энэ нь том төөрөгдөл юм. Учир нь электрон тамхи нь уламжлалт тамхинаас ялгаагүй никотин болон хорт хавдар үүсгэдэг химийн хорт бодисууд агуулдаг.

 

Мөн тамхины хэрэглээ нь дархлааг сулруулдаг. Улмаар уушгины үрэвсэл үүсгэдэг. Мөн харшил болон тархины харвалт тохиолдож байна. Ер нь электрон тамхи нь тархинаас эхлээд давсаг хүртэлх бүх эд эрхтэнд нөлөөлсөн шинэ төрлийн өвчлөл үүсгэж болно" гэсэн юм. 

Shuud.mn
Сонин хачин