Өргөө амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийн хөндсөн асуудалд нэр дурдагдсан зарим эмч нар тайлбар хийлээ.
“Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн удирдлага Ж.Энхцэцэг, эмч, эмнэлгийн ажилтнуудад ажлын байрны дарамт үзүүлж, олноор нь ажлаас чөлөөлж байгаа асуудлыг МҮЭ-ийн холбоо, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос хөндөж, “Өргөө” амаржих газраас 2021, 2022 оны байдлаар нийт 138 ажилтан халагдсан, ЭМЯ-ны Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооноос Ж.Энхцэцэг захирлыг ёс зүйн дүрмийн зургаан заалт зөрчсөн гэх дүгнэлт гаргасан тухай хөндөж байв.
Өргөө амаржих газрын Үйлдвэрчний хорооны дарга Д.Өнөржаргал
2018 оноос хойш үйлвэрчний эвлэлд ороод жил болгон тайлан мэдээллээ тавьж байсан. Харин 2020, 2021 гэх онуудад цар тахлын улмаас хурлаа нээлттэй ажилчиддаа зориулан хийж чадаагүйд хүрсэн.
Үйлдвэрчний эвлэлийн татвар гэдэг нь нийт ажилчдын цалинд тэнцэх орлогоос нэг хувийг авдаг. Нийт цагларсан мөнгөний 70 хувийг манай үйлдвэрчний эвлэлийн хороо зарцуулж үлдсэн 30 хувийг нь дээд үйлвэрчний холбоонд татвар төлдөг. Энэхүү олсон мөнгийг ажилчдынхаа тав тухтай байдлыг хангах, ажилчдын ахуйн нөхцлийг сайжруулах, гачигдалд орсон хүмүүсдээ мөнгөн тусламж үзүүлэх зэргээр ашигладаг.
Тухайн мөнгийг зарцуулахад би ганцаар шийдвэр гаргадаггүй. Хамт олноос ирсэн хүсэлтийн дагуу төлөвлөгөө гаргаж, тэргүүлэгчдийн багаараа хэлэлцээд бүгд гарын үсэг зурснаар мөнгөө гаргадаг.
Монголын эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос манай байгууллагын үйлдвэрчний эвлэлийг шалгахад үргэлж 90-ээс дээш хувийн үнэлгээ авдаг.
Манай өргөө амаржих газар 487 ажилтантай. Тус эмнэлгийн 138 ажилтныг Ж.Энхцэцэг захирал ажлаас нь халсан. Үүнд ажлын байрны дарамт, шахалт нөлөөлсөн гэж үзэж байна. ҮЭХ-оос энэ асуудлаар судалж үзэхэд ажлын байрны дарамтнаас болж 52 хүн ажлаасаа гарсан. Бусад нь өөрсдийн хүсэлтээр ар гэрийн шалтгаанаар ажлаасаа гарсан байдаг. ямар ч үндэслэлгүйгээр Ж.Энхцэцэг дарга биднийг цахим хуудсандаа 15 нэр төрлийн зүйлээр гүтгэн доромжилсон учраас нэр төрөө сэргээхийг хүсэж байна" гэв.
Уншиж байна |