Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ. Улсын хэмжээнд 5800 гаруй хүн бүртгүүлснээс нийслэлд 2788 хүн төрийн албаны шалгалт өгч байна.
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг: Төрийн албаны шинэчлэл үе шаттай явагдаж байгаа. Өнөөдөр бид төрийн албаны шинэчлэл, төрийн алба хэрхэн явагддгийг ерөнхий шалгалт хэлбэрээр үзүүлж байна. Энэ жил ерөнхий шалгалтыг дөрвөн удаа, улирал бүрт өгөх боломжтой. мөн шалгалтыг хаана өгснөөс үл шалтгаалж, дүн хаана ч хүлээн зөвшөөрөгдөнө. Нөөцөд орсон хүнийг төрийн албанд ажиллуулах эрэлт хэрэгцээ өндөр байна. Цалин хөлс, нийгмийн хангамж сайжирч байна.
Шалгуулагчид
-Ерөнхий мэдлэг
-Монгол хэл, бичиг
-Ур чадварын шалгалт өгч байна.
Уншиж байна |