Жил бүрийн намар Монгол орны өнцөг булан бүрээс нисэн ирсэн "Хунгийн чуулган" байгалийн эрчим хүч болсон Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Ганга, Дуут нууранд болдог билээ.
2022 оны шувуудаа алдаршуулах хунгийн баяр энэ сарын 21-нд зохион байгуулах гэж байна. Одоогоор Ганга нууранд 2000 гаруй хун чуулжээ.
Хунгийн баяр нь байгаль хамгаалах чиглэл, шувууд болон ус намгархаг газрын хамгааллын талаарх мэдээллийг ард иргэдэд давхар хүргэхээрээ онцлог. Цаашлаад аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад, дотоодын жуулчдад мэдээлэл олгох, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах уриалгын хүрээнд үүнийг Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын эвент үйл ажиллагаа болгох зорилготой.
Дарьганга сумын ЗДТГ-аас тус баярыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд үүнийг аялал жуулчлалын томоохон эвнет болгохыг зорьж буй аж.
Уншиж байна |