Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв
П.Сурмаа: Бидний газрыг тайван орхиоч
2022-10-13

 

Газраа дээрэмдүүлсэн 100 настай иргэн П.Сурмаа дүүргийнхээ гадна суулт зарлаад байгаа билээ. Уг асуудлын талаар газар дээр нь очиж  ач хүү Э.Баасанцэрэн болон бусад гэр бүлийн хүмүүсээс тодрууллаа. 

 

Иргэн Э.Баасанцэрэн

 

Бидний хувьд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд оршин суудаг. Манай хашааны хувьд нүүрэн талын Улиастайгаас, Гачуурт хүртэлх зам дагуу байршилтай байдаг. 1206 тоотод манай ээж, дүүгийн хамт амьдардаг. Харин 1207 тоотод манай эмээ, нагац ах зэрэг хөгшид оршин суудаг. 


Бид 1996 оноос хойш энэхүү газартаа амьдарч байгаа. Манай хашаа нүүрэн талын хашаа болохоор хүмүүс зараач гэсэн санал их ирж байсан. Манайхаас бусад бүх нүүрэн талын айлууд үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилга байшин бариад авчихсан. Бидний хувьд хөгшин хүмүүстэй мөн санхүүгийн асуудлаас болж ямарваа нэгэн байшин барьж чадаагүй. 


2022 оны наймдугаар сарын 04 нд Манай ээж эмээ хоёр гэртээ байж байхад нь дүүргийн газрын алба тендер зарлагдсан гээд мэдэгдэл ирсэн байсан. Ингэснээр манай газрыг хашаалаад 300м кв газар өгчихсөн байсан. Үүний дараагаар Баянзүрх дүүргийн газрын албанаас тодруулахад танай энэ хэсэг газрыг "Засаг даргын тамгын газраас 2018 онд газар олгочихсон байна" гэх хариултыг өгсөн. Энэ талаар бид анх удаа сонссон. Уг хэрэгтээ зарчмын хувьд захиргааны акт урьдчилж мэдэгдэх ёстой. Гэтэл огт мэдэгдээгүй. 


Та нар мөнгөгүй, чадалгүй байсан учраас газраа ашиглаж барилга байгууламж барьж чадаагүйн улмаас байгаа сул газрыг маань дээрэмдээд авчихсан. 


Хамгийн ноцтой зүйл нь наймдугаар сарын 04-ний  өдөр  гүйцэтгэгч компани удирдах алба газрын албаны төлөөлө ирж дээрэнгүй загнаснаас болоод ээж болон эмээгийн бие нь муудсан. Эмнэлгээр явж арай гайгүй болж байгаа учраас дүүргийнхээ гадаа  албан ёсоор ирж өргөдлөө өгөх гэж байна. 


Уг хэрэгтээ манай энэ бүсэд ундны усны аюулгүй байдлын газарт газар өгч зараад байгаа хэр нь айлын нүүрэн талын хашааны ганц байгаа өмчийг дээрэмдсэн тул үнэхээр гомдолтой байгаагаа илэрхийллээ. 


Бид Монгол Улсын үндсэн хуулинд заасан өмчлөх эрхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ хамгаалуулахын төлөө тэмцэж байна" гэв. 

 


Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэн П.Сурмаа


Хөгшин настай 100 наслаж байгаа хүний хувьд энэ асуудлыг огт ойлгохгүй байгаа юм.  Миний энэ газрыг авах гээд байгаа гэдгийг л мэдлээ. Олон жил амьдарсан газраасаа салмааргүй л байна шүү дээ. Эмээгийнх нь газрыг авчих юм бол өөр газар олдлоо ч дасаагүй газартаа байж чадахгүй. Бидний газрыг тайван орхиж өгөөч ээ хэмээн хүсэж байна. 

 

Shuud.mn
Сонин хачин
mgl:
avilgal heel hahuuli alban tushaal luivar deerem allaga tallaga arhi dars sadar samuun har tamhi kazino geed l tarchilsan niigem sh te.bid oorsdoo iim niigmiig buteesen.
2022-10-13
Хүүхэд байхаасаа Сурмаа эмээгийнхийг мэднэ. Яг нарийн ярьвал Сурмаа эмээгийн хашаа тийм аймар нүүрэн талын хашаа ч биш. Хүүхдүүдтэйгээ амьдардаг саарал тоосгон байшинтай. Энэ бол айл өрх, аж амьдрал. Гэтэл бүхэл бүтэн нэг айлыг, амьд хүн амьдарч байгаа орон гэр, хувийн эзэмшил эд хөрөнгийг нь тийм дураараа хашаалаад авчихаж болдог юмуу? 2018 онд хэн гэж дарга газар олгоод хэнбэгуай нь аваад байдаг юм болдоо...
2022-10-13
shunal ni butsalsan hulgaichuud boljee.irgedee bodoh yum er alga
2022-10-13