Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 368 тоот тогтоолоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Баяраагийн Бямбадагвыг түр томилсон. Тэрбээр өчигдөр ажлаа хүлээн авчээ.
Б.Бямбадагва нь төрийн албанд 17 жил ажилласан туршлагатай ба 2005 оноос ШУТИС, УУИС-д эрдэм шинжилгээний ажилтнаар ажлын гараагаа эхлүүлж, 2006-2009 онд АМГТХЭГ-т мэргэжилтэн, 2009-2015 онд АМГ-т тасгийн дарга, 2015-2019 онд АМГТГ-т ахлах мэргэжилтэн, 2019-2020 онд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т хэлтсийн дарга, 2020-2022 онд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т газрын даргын албыг хашжээ.
Уншиж байна |