“Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийн хууль бус үйлдлийн талаар Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос мэдээлэл хийлээ.
Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Х.Баянжаргал "Бүтэн таван сарын хугацаанд "Өргөө" амаржих газрын ажилчдын асуудлыг шийдэх талаар холбогдох албаны хүмүүст хандсан. Өнгөрсөн оноос хойш "Өргөө" амаржих газраас 138 хүн ажлаас халагдсан. Нийт ажилчдын 30 орчим хувийг ажлаас халсан гэж тоо гарсан байна. “Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэг 15 хүнийг халахад асуудалгүй гээд ярьж байна. Нэг ч хүнийг халах ёсгүй. “Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг Эмнэлгийн ажилтны ёс зүйн дүрмийн зургаан заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Эрүүл мэндийн яамны Ёс зүйн хороо гаргасан. Мөн Эрүүл мэндийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газраас аудит хийгдээд тус эмнэлгийн үйлдвэрчний хороонд албан бичгээр хариу нь ирсэн. Энэ дүгнэлтээр "Өргөө" амаржих газрын хүний нөөцийн удирдлага алдагдсан, эмнэлгийн удирдах болон бусад ажилтны сонгон шалгаруулалтын журам хангалтгүй, байгууллагын удирдлага тогтворгүй, бүрдэл зохион байгуулалт дутуу байна. Зарим ажилтнууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр мэргэшээгүй, албан тушаалын тодорхойлолтыг хүнд нь зориулсан өөрчилсөн. Цагдаагийн байгууллагад 20 гаруй жил ажиллаж, тэтгэвэртээ гарсан хүнийг "Өргөө" амаржих газрын Дотоод аудитын газрын даргаар томилсон. Энэ хүн нь дотоод аудит хийх нэрээр дарамт хүчирхийллийг эмнэлгийн байгууллага дээр бий болгосон. "Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэг нь маш олон хүнийг хохироож, Засгийн газрын үйл ажиллагааны эсрэг ажиллаж байна. Албан бус мэдээллээр Ж.Энхцэцэг нь сайдын эхнэртэй холбоотой учраас ёсзүйн хэд хэдэн алдаа гаргасан ч сольж чадахгүй байгаа юм байна гэсэн мэдээллийг өгч байна. Эрүүл мэндийн сайдад МҮЭХ-г төлөөлж хэдэн зүйл хэлмээр байна. Эрүүл мэндийн сайд та, ганцхан "Өргөө" амаржих газар биш Өмнөговь аймгийн бүсийн оношлогооны төв, Налайхын эрүүл мэндийн төвийн дарга Байгальтай холбоотой ажлын байрны дарамттай холбоотой асуудал байгааг анхаарч үзнэ үү. Маш олон баримтаар Ж.Энхцэцэг захирлын буруутай үйлдлийг тогтоосон байхад С.Энхболд сайд та хариуцлага тооцох ёстой. Эс бөгөөс та суудлаа тавьж өг" гэлээ
Уншиж байна |