ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Ц.Анандбазар: 2024 онд улсаа дампууруулах хэцүү эдийн засагт хүргэмээргүй байна
2022-10-13

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

 

 

Хэлэлцүүлгийн үеэр гишүүн Ц.Анандбазар "Төсвийн хүрээний мэдэгдлийн гол амь болсон зүйлүүд дээр тодорхой хариултууд өгмөөр байна. ЗГХЭГ-ын дарга С.Амарбаясгаланг Сангийн яамаар орж үзээч гэж хүсмээр байна. Монгол Улсын мөнгөн урсгалыг хэн барьж хэн зохицуулж байгааг би олон удаа асуусан. Мөнгөн урсгалыг удирдана гэдэг санхүүгийн өндөр мэдлэгтэй, аж ахуй тооцоо мэддэг хүний ажил. Олон хүн мөнгөн урсгалыг удирдана гэж байдаггүй. Тийм ч учраас өрийн таац, урсгал зардлаа нэмэгдүүлээд үүрэггүй олон зээл авахаар төлөвлөгдсөн зүйл ажиглагдаж байна. Авч байгаа зээл нь ажлын байр бий болгодоггүй, экспортын бараа бүтээгдэхүүнийг нэмдэггүй,  үр ашгаа нийгэм эдийн засагт өгөхгүй болохоор эдийн засаг улам хүндэрнэ. Ийм учраас энэ асуудлыг эдийн засгийн сайддаа өгөх хэрэгтэй. Хэрэв төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд өрийн таазаа нэмэрээр бол урсгал зардлаа танах хэрэгтэй. Урсгал зардлаар өр зээл нэмдэггүй. Мэдсээр байж эсрэг юм хийгээд байсан Монгол Улс хүнд байдалд орно. 2024 онд улсаа дампууруулах хэцүү эдийн засагт хүргэмээргүй байна. С.Амарбаясгалан дарга ажлаа Сангийн яамнаас эхлүүлэх хэрэгтэй. Төсвийн эргэж задлахгүй бол болохгүй гэж хөдөөгийн гишүүд үзэж байгаа. Хөдөөгийн хөрөнгө оруулалтыг бүрэн танасан байна. Түгжрэлд мөнгө тавиад байна. Түгжрэлийг мөнгөөр бус шинэлэг санаачлага IT технологи, зөв менежентийн бодлогоор буулгах ёстой. Улаанбаатарт жил бүр 50 мянган оюутан нэмэгдэж байна. Ерөнхий сайд орон нутагт их сургууль байгуулах зөв санаачлага эхлүүлсэн. Бүтнээр нь их сургуулийг шилжүүлвэл дампуурна. Харин нэгдүгээр курсийн оюутнуудыг орон нутагт сургавал 50 мянган оюутан түгжрэл бий болгодог байдлаас сална" гэлээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
USA-s:
ene unuu ohidin oroolon gedeg kun chin mon uu?
2022-10-14
mgl:
hudlaa yarij bag omsson luivarchid.eh oron gazar nutgaas eheldeg.Darhan tsaazat Bogd hairhang choloolj og.Ter bumtan luivarchidiin hot baiguulchihaad.ard tumen yavah ch gazargui bolj bna sh te!!!!
2022-10-14
ard:
hairan saihan eh oron mini ungurchee.zaluus ni gadaadad hugshchyyl mal deeree hulgaich deeremchid niisleldee baahan buurunhii ger jorlon
2022-10-13
zochin:
ulsaa dampuuruulah bolvol terbumtan huuli busaar bayajsan etgeedvvdiig shalgaj hurungiig huraaj gadaadad baigaa bair huis opshoor mungiig ni avchirch urnuusuu salahgyi bol hyatadiin koloni bolloo doo
2022-10-13
заас:
гоё том ярьсан пялдага сайдын зөв гээдл дуусгадаг хөгиин хүнцэрүүд
2022-10-13