ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Хил дамнан зарагдсан сартай хүрэн "Хуур" эх нутагтаа эргэж ирлээ
2022-10-13

Харьд очсон сартай хүрэн "Хуур" эх нутагтаа эргэж ирлээ гэх мэдээллийг соёл судлаач Д.Ганпүрэв өөрийн нийгмийн сүлжээндээ хуваалцжээ. Энэхүү хуур нь Голландад худалдаалагдаж байжээ

 

 

Тэрбээр "Идийг нь  шинжих аваас цуурайн хайрцагны хэмжээ жижиг, ширэлсэн зузаан арьсан нүүртэй, царны арын нүүрийг нь сольсон байх магадлалтай. Хүзүү урттай, толгойны хийц уран, чавхдас чангалагч чих нь өвөрмөц, хялгасыг толгойн гадна ороож чангалдаг. Хар хялгас нь бүдүүн ширхэгтэй, хүзүүний уртаас хамаараад дээд доод үзүүрт сур холбож уртасгасан. 


Шидийг нь шинжвээс анхдагч эзнийхээ нандин шар хадгийг хоёр зуун дамнан тээсэн. Хамгаалалтын улаан эрчист утас нь өнгөө алдаж өгөршсөн. Өнгө нь бууралдаж цайрсан, чанар нь суларч самбайрсан, Голландад зарагдаж байсан хөгжмийн дэлгүүр шатахад олон зэмсгийн дотроос орь ганцаар үлдэхдээ толгой тэргүүн нь дөлд түлэгдэж, самбай хадаг нь доороосоо шатсан байдалтай, хос чавхдасын нарийн чавхдас нь тасарч алга болсон, бусдаар бүрэн бүтэн сүрлэг сайхан.  
18 зуунаас өмнөх үеийн хуучны энэ мэт хөгжмийн зэмсэгүүд өнөө цаг үед уламжлагдан үлдсэн нь нэн ховор тул хил дамнуулан хуучны зэмсгүүдийг аль болох зарахгүй байвал нэн сайн. 


Ижил төстэй хөгжмийг харьцуулан шинжвэл алдарт ерөөлч, магтаалч Дагийранз гуайн морин хууртай загварын хувьд ижилхэн хэдий ч хэмжээний хувьд том.

 


Төгсгөлд: мRowan Lee Hartsuiker-ын аав нь нүдэндээ нулимстай, сэтгэл нь хэт догдолсон байдалтай надад өгүүлрүүн: 


"- Рован надтай энэ хуурын талаар ярьсан. Багшийнх нь хэлснээр нэн ховор хуур гэдгийг хүүгээсээ сонссон. Худалдаж авахад нь цаараглаагүй. Харин худалдаж авсаны дараа би хүүдээ нэг зүйлийг хэлсэн. Энэ хуур бол Монголчуудын үнэт өвүүдийн нэг. Түүнийг эх оронд нь буцааж өгөөсэй гэж би хүсэж байна. Чи энэ хуурыг багшдаа бэлэглэсэн нь зөв санагдаж байна." гэж хэлээд сэтгэлийн рашаанаа шимэж дотогшоо шингээгээд хэсэг бодолд дарагдав. Өнөөдөр та өөрийн биеэр ирж энэ хөгжмийг эх оронруугаа авч явж байгаад манай гэр бүл маш их баяртай байна гэж нэмж хэллээ. Бид маш их догдолсон байдалтай, дахин дахин энэ хуурыг илэх нь эх нутгийн эгшиг аялгууг хайрлаж буйн нэг илрэл ч байж магадгүй. 


1500 жилийн өмнөх Алтай ятга эзэнтэй хөгжим. Сартай хүрэн хуур маань бас эзэнтэй хөгжим. Эзэн нь зэмсгийнхээ толгойноос ороосон хуучны шар хадаг. Тэр хадаг нь тус хөгжмийг 18-р зууны Гүр дууг тоглож байсан болов уу гэсэн таамгийг сэтгэлд төрүүлж байгаа. Үгүй ч байж болно. Ийнхүү эртний хоёр сайхан эзэнтэй хөгжим надад хань болж угсаатны дуу хөгжмийн судалгааг хийх сэтгэлийн хүчийг сэлбэх болов. Нийт Монголчуудынхаа өмнөөс Rowan Lee Hartsuiker- даа болон гэр бүлд нь дахин дахин баярлалаа. Сартай хүрэн хуур ийнхүү өнөөдөр эх орондоо ирлээ" гэжээ. 


 

Shuud.mn
Сонин хачин
hoorhiidoo ereenii gyalgar hogooos oor yum harah nudgui bolson gar baina.
2022-10-14
Мал
2022-10-13
zochin:
Ed medexgyi xyn ediin ner gutaanaa gej...chi uudag arxiniixaa yne shig xyamdxan uruusun oims gedgee medex yy
2022-10-13
Мал
зочин:
энэ хогоор яах юм.
2022-10-13
hoorhiidoo ereenii gyalgar hogooos oor yum harah nudgui bolson gar baina.
zochin:
Ed medexgyi xyn ediin ner gutaanaa gej...chi uudag arxiniixaa yne shig xyamdxan uruusun oims gedgee medex yy