Богд хааны ордон музейн "Хааны ордны намар" уламжлалт нээлттэй өдрүүд эхэлжээ. Энэ сарын 16 өдрийг хүртэл үргэлжлэх нээлттэй өдрүүдэд “Хааны ордны зоог” асарт зоог барих үйл ажиллагаа зохион байгуулж, уламжлалыг танилцуулна.
Нээлттэй өдрүүдийн үйл ажиллагаанд МҮУИТ-ын гоцлол дуучин МУСТА Б.Батцэцэглэн, “Соёмбо” чуулгын гоцлол дуучин МУСТА Э.Болормаа, дуучин МУСТА Б.Шинэбаяр, хөөмийч МУСТА А.Ундармаа, Реппер Mo'G, нарын уран бүтээлчид оролцох юм байна.
Нээлттэй өдрүүдэд буюу 10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд музейн тасалбар гэр бүлийнхэнд 50-75 хувийн хөнгөлөлттэй байна. Мөн насанд хүрсэн хоёр үзэгчийн нэг нь үнэгүй бөгөөд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 100 хувь үнэ төлбөргүй байх аж.
Уншиж байна |