ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Энгийн бай, иргэдтэйгээ ойр бай
2022-10-13

Сүүлийн үед энгийн, эгэл жирийн, элдэв нэмэлт хачиргүй байх тухай их ярих болжээ. Монгол хэлний тайлбар толинд ЭНГИЙН гэдэг үгийн утгыг “эгэл жирийн, онцын юмгүй, ердийн” хэмээн тайлжээ. 

Тэгвэл эгэл жирийн, ялгаатай байдлыг хэн хэрхэн үүсгэж байна вэ?

 

 

Өдөр бүр их хотын иргэдийн бухимдлыг төрүүлдэг зүйл бол замын түгжрэл. Үүн дээр нэмэгдээд төрийн өндөр албан тушаалтнуудын хэтэрсэн эрх ямба. Их хотын завгүй амьдрал дунд яарч сандарсан ч эрхтэн дархнууд замын хөдөлгөөнд оролцож байгаа үед иргэн таны асуудал хамаагүй. Тэд эрх ямбатай учраас иргэн таны алтан цагаас хумслан, эгнээ эгнээгээр зам хаалгаж дуут дохио хангинуулан давхиж өнгөрнө. Тэд ажилтай, тэд яардаг. Тэгвэл тэд яагаад энгийн иргэд дундаа орж түгжирч болдоггүй вэ? 

 

 

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд автобусаар “аялж” буй үйл явдал олон нийтийн шүүмжлэлийг дагуулав. Шинэ хувцасаа өмсөж ширээний бүтээлгээ сольсон орчноос Ерөнхий сайд шийдэл хайж байгаа нь энэ л дээ. Яагаад Ерөнхий сайд тусгайлан бэлдэж угаасан, жолооч нь Ерөнхий сайдад зориулж цагаан цамцаар гоёосон автобуснаас шийдэл хайж явааг харсан хүн бүхэн ийн бухимдаж байна. Ерөнхий сайд та, энгийн ажлын өдрөө иргэдтэйгээ хамт автобусанд суугаад эхлүүлэхэд ичгэвтэр үү, эсвэл энгийн байх нь танд тохирохгүй зүйл үү?

 

 

Хоёр хоногийн өмнө Чингисийн хөшөө нээлт мөн л шүүмжлэл дагуулав. Энэ үеэр төрийн өндөр албан тушаалтнууд тусгайлан бэлдсэн сандалд тухалсан бол жирийн иргэд улаан уяаны цаанаас музейн нээлтийг үзэж сонирхов. Уг нь Ерөнхийлөгчийн дэргэд энгийн нэгэн ээж суугаад музейн нээлт үзэж болох шүү дээ. Яагаад заавал алба хашдаг нь ард түмний хайр хүндлэлээр олны танил болсон хүмүүс нь сандалд тухлаад жирийн иргэд нь улаан уяаны гадна зогсох ёстой вэ? Эсвэл заавал Хаад ноёд нь сэнтийд заларч, ард түмэн нь хатавчинд суух ёстой юу?

 

П.ГОО

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Улны иргэн маниус нь гадаа л зогсдог шүү дээ, дарга гэхээр л дээшээ, ард маниус доошоо системтэй.
2022-10-14
Дэндүү дэндүү даварч бнаа ард түмнээ янз янзаар доромжлоод!!!
2022-10-13
ЗОЧИН:
ҮХЭРНҮҮД ГЭДГЭЭ БАЙНГА САНАЖ БАЙ, ҮХЭР БОЛ МАЛ ГЭСЭН ҮГ ШҮҮ ДЭЭ, УГ НЬ ТА НАР ХҮН Л БАЙМААР
2022-10-13
Unshigch:
Mash zuv bichsen baina. Uuniig l manai ard tumen oilgodog boloosoi.Ted chin bidnii tuluu noir hoolgui zutgej bidniig hundelj deedelj baikh yostoi yum shuu dee.
2022-10-13
Улныхан улаан дээсний цаана зогсож байх шив
2022-10-13
ард:
ул шал шорооныхон их байхан хэнд ашигтай вэ тэд бүгдл ирээдүйгээ шуудай гурилаарл зарна хохинэдэээ
2022-10-13
зуун мянгаар саналаа худалдсаны чинь гай хохчинь ээ
2022-10-13
Зарим гахай илүү тэгш эрхтэй... гэдэг л болоод байна даа тэ. Төрийн албаныхан маш буруу ойлголттой, хандлагатай байгаагийн илрэл
2022-10-13
Улны гэдэг сэтгэлгээгээ соль энэ даргууд
2022-10-13
улны бас үхэрнүүд гэдгээ мартаа юу
2022-10-13
Зочин:
Хэ хэ юун энгийн байх хурган дарга болоод л төрөл өөрчлөгдсөн юм шиг хувирдаг зантай шүү дээ манай монгол
2022-10-13
зочин:
Улны монголчууд бүү хуц улны амьдралдаатайгаа эвлэр.
2022-10-13