Зургаан настай охиныг мотоциклоор мөргөж гэмтээгээд, зугтжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18:46 цагт Төв аймгийн Баянжаргалан сумын 1 дүгээр багт “Бага насны хүүхэд мотоциклд дайруулж гэмтсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад тус суманд оршин суух 6 настай, эмэгтэй “М”-г 36 настай, эрэгтэй “Б” нь улсын дугааргүй мотоциклийг эрхийн үнэмлэхгүй жолоодож яваад мөргөж гэмтээн тусламж үзүүлэлгүй зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, насанд хүрээгүй болон жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ