ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
С.Чинзориг: Цалин багатай албан хаагчид төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх боломжгүй
2022-10-12

УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын гишүүд Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ.

 

 

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Чинзориг “Сумын ЗДТГ-т ажиллаж байгаа төрийн захиргааны жинхэнэ албан хаагчдын цалинг нэмэгдүүлж, нийгмийн баталгааг сайжруулахтай холбоотой харилцааг зохицуулахаар хуулийн төсөлд тусгалаа.

 

Одоо сумын ЗДТГ-т ажиллаж байгаа албан хаагчдын үндсэн цалин 615 000 төгрөг байна. Цалин бага учраас тэнд ажиллаж байгаа төрийн албан хаагч төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх бололцоо, нөхцөлгүй. Цалин хөлс хангалтгүй байгаа учраас шилжилт хөдөлгөөн ихтэй байна. Төрийн албаны зөвлөлөөс авсан судалгаагаар сумдын ЗДТГ-т ажиллаж байгаа 1300 гаруй төрийн албан хаагч өөрсдийн хүсэлтээр өөр ажилд шилжиж, ажлаас чөлөөлөгдсөн байна. Одоогоор сумдын ЗДТГ-т 1809 сул орон тоо байгаа ч цалин хөлс бага, нийгмийн хамгаалал сайнгүй шалтгаанаар мэргэжилтэй боловсон хүчин очихгүй байна.

 

Тиймээс Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж, сумдын ЗДТГ-т ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 5 жилд нэг удаа зургаан сарынх нь цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгохоор тусгаж, УИХ-ын даргад өргөн барилаа.

 

Энэ хууль батлагдсанаар орон нутгийн төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгаа дээшилж, тогтвор суурьшилтай ажиллана” хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Mongol news:
Хэрэв та ядуу бол нэг бөөрөө зарж, эрүүл хэвээр байгаа бол 760,000 доллараар зарж болно (fortis.hospital.in@gmail.com)
2022-10-12
Mongol news:
Хэрэв та ядуу бол нэг бөөрөө зарж, эрүүл хэвээр байгаа бол 760,000 доллараар зарж болно (fortis.hospital.in@gmail.com)
2022-10-12
Төрийн албан хаагчид бүгд АВЛИГАЧИД:
Захын төрийн албан хаагч жижиг дунд бизнес хийгчдээс ганган, үнэтэй машин унадаг өмхий алвлигачид ш дээ
2022-10-12
zochin:
Суманд шаардлагагүй орон тоо маш их байгаа. Тухайлбал санхүүгийн ажилтнууд, зөвхөн төсвийн мөнгөний зарцуулалтыг тайлагнадаг 4-5 санхүүгийн ажилтан бна. Орон тоог цомтгоод ажлын ачааллыг нэмэх хэрэгтэй. 2000-аад оны эхээр зөвхөн 1 нягтлан төсвийн санхүүг гараар хийдэг байсан, чаддаг байсан. гэтэл одоо бүх зүйл цахимжсан, программтай болсон байхад ийм олон нягтлангаар юу хийлгэнээ. төр данхгар бүтцээсээ салмаар юм
2022-10-12
Zochin:
Turiin alban haagchdiin tsaling nemeechee
2022-10-12