Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв
МИАТ компани В737 МАХ агаарын хөлгөөр дахин нислэг үйлдэж эхэллээ 
2022-10-12

МИАТ ТӨХК-ийн В737 МАХ агаарын хөлөг гурван жил гаруйн хугацаанд нислэгээс чөлөөлөгдсөний дараа БНХАУ-ын Гуанжоу хотын чиглэлд анхны зорчигч тээврийн нислэгийг амжилттай үйлдлээ. Тус нислэг нь 2019 оноос хойш В737 МАХ агаарын хөлгөөр БНХАУ-ын агаарын орон зайд үйлдсэн анхны нислэг юм.

 

 

МИАТ компани нь В737 МАХ агаарын хөлгөөр БНХАУ-ын чиглэлд нислэг үйлдэхэд шаардлагатай бүхий л холбогдох зөвшөөрлийг 2022 оны 08 дугаар сард Монгол Улс болон БНХАУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газраас авчээ. Мөн тус агаарын хөлгийн үйлдвэрлэгч Боинг компаниас ирүүлсэн зөвлөмжийн дагуу шаардлагатай бүхий л техник үйлчилгээ болон системийн шинэчлэлийг зохих дүрэм, журмын дагуу гүйцэтгэн нислэгт бэлэн болгосон байна.

 

Үүнээс өмнө тус агаарын хөлгийн нисгэх бүрэлдэхүүн Тунис улсын Тунис Эйр компанид нойтон түрээсийн гэрээгээр Франц, Австри, Турк, Бельги, Герман, Испани, Швейцари зэрэг улсын 16 хотын чиглэлд нислэг үйлдээд иржээ.

 

Дашрамд дурдахад В737 МАХ агаарын хөлгийг 2021 оны сүүлээс АНУ, Европ, Азийн орнууд нислэгтээ дахин ашиглаж эхлээд байна.

Shuud.mn
Сонин хачин
ЭНЭ ОНГОЦОНД СУУСАН ХҮМҮҮС ЮУ БОДОЖ явсан бОЛ.АМИАРАА ДЭНЧИН ТАВИЖ БАЙГААГАА МЭДЭЭГҮЙ ЮУ?
2022-10-12
Tunist bas Morocco, Algerie ulsuud ruu nissen.
2022-10-12