ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Геодези, зурагзүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
2022-10-12

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

 

 

Хуулийн төслөөр салбарт баримтлах зарчмыг тодорхойлж, геодези, зураг зүйн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал, хэрэглээ, тавигдах шаардлагыг нарийвчлан тогтоож, Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрх, төрийн болон төрийн бус байгууллага, захиалагч, иргэн, хуулийн этгээдийн чиг үүрэг, оролцоог илүү тодорхой болгон, Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн зохицуулалтыг Зөвшөөрлийн тухай хуультай нийцүүлэн боловсруулжээ.

 

Мөн төсөлд геодези, зураг зүйн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар явуулах, зардлын давхардал, хийдлийг арилгах, ил тод, нээлттэй, иргэн, хуулийн этгээдийн хувьд цаг хугацаа хэмнэсэн, чирэгдэлгүй, чанартай бүтээгдэхүүнээр хангах, мэргэжлийн түвшинд үйл ажиллагааг хэрэгжүүлэх зохицуулалтуудыг тусгасан байна.

 

Геодези, зураг зүйн ажилд магадлал, магадлан хэмжилт, захиалагчийн техникийн хяналт, зөвлөх үйлчилгээ, салбарын даатгал, норм, нормативын асуудлыг шинээр тусган, бусад салбарт хийгдэж буй геодези, зураг зүйн ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, үр дүнг төвлөрүүлэхийг үүрэгжүүлж, газрын зургийг үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системээр дамжуулан хэрэглэгчдэд түгээх, улмаар салбар бүрийн оролцоотой газрын зургийн шинэчлэлтийг тогтмол хөтлөх тогтолцоог бүрдүүлэхээр хуульчилжээ.

 

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Геодези, зураг зүйн тухай хууль 1997 онд батлагдсан бөгөөд 11 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Shuud.mn
Сонин хачин