Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Зөрчлийн хуультай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Зөрчлийн хуулиар давтагдсан тоогоор таван сая орчим хүн зөрчлийн хуулиар торгуулсан. Иргэдээ торгож төсвөө бүрдүүлдэг болох нь. Би 2020 оны сонгуулиар "Зөрчлийн тухай хуулиар заавал сануулдаг болгоно" гэдэг уриатай явсан. Засгийн газраас энэ хуулийг шинэчилсэн найруулгаар оруулж ирэхдээ "Сануулдаг болгоно" гэж уриалж байна. Энэ бол заль. Хаврын чуулганы төгсгөлд оруулж ирээд одоо намрын чуулганаар хэлэлцэх эсэхээ хойшлуулах гээд явж байна. МАН ажлаа хийх биш амаар Төсөв баталсны дараа заавал энэ хуулийг батлах хэрэгцээ бий. Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулгыг яаралтай хэлэлцэх шаардлагатай байна. Эрх баригчид энэ хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэлгүй ард түмнээ торгоод л байж байх санаатай байна" гэлээ.
Уншиж байна |