Энэ сарын 5-ны өдрөөс эхлэн ХСҮТ-д эмчлүүлж байгаа хүмүүст зориулан "хөгжим эмчилгээ" хийж байхаар болсон байна. Хавдрын эсрэг энэхүү үйл ажиллагааны нээлтэд Улаанбаатар театр Хангарьд үндэсний хөгжмийн найрал хамт оролцож, уран бүтээлээ толилуулжээ. Харин өнөөдөр төгөлдөр хуурч Доржсүрэн тус төвд хүрэлцэн очиж хавдрын эсрэг хөгжмөөр үйл ажиллагаанд нэгджээ.
Энэхүү үйл ажиллагаа нь уран бүтээлчдэд нээлттэй бөгөөд лхагва гараг бүр уламжлалт байдлаар зохион байгуулагдахаар болсон талаар ХСҮТ-өөс мэдээлж байна. Тус төвийн зүгээс энэхүү санаачлагынхаа хүрээнд хавдарын эмнэлэг хүлээлгийн танхимдаа төгөлдөр хуур байрлуулжээ.
Уншиж байна |