Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Орхон” голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живсэн гэсэн дуудлагыг энэ сарын 11-ний өдрийн 08:13 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход, иргэн Ш-ийн “Тоёота Приус -20” загварын суудлын автомашин Орхон голын усанд живсэн байсныг 30 минут ажиллан татан гаргасан. Тус автомашины жолооч 31 настай эрэгтэй Ш-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
“Тоёота Приус -20” загварын суудлын автомашиныг татан гаргажээ.
Уншиж байна |