Малчид, тариаланчдад зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаахан байна.
2022 оны 10-р сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 8-10 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 8-10 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 7-9 градус дулаан байна.
Уншиж байна |