“Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна
Л.Оюу-Эрдэнэ: ДНБ 10 дахин нэмэгдэхэд олимпыг эх орондоо зохион байгуулах боломж бүрдэнэ
2022-10-11

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа. 


Засгийн газар “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого тодорхойлон хэрэгжүүлж буй. 2050 он гэхэд буюу энэ бодлого амжилттай хэрэгжихэд Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 дахин нэмэгдэж, тэр үед Монгол Улсад олон улсын эв нэгдлийн бэлгэ тэмдэг олимпын наадмыг зохион байгуулах боломж бүрдэх юм гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

 

 

Мөн ирэх 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, Аялал жуулчлалын Үндэсний хороог Ерөнхий сайд удирдан, олон улсад улсынхаа нэр хүндийг өсгөхөд онцгойлон анхаарна гэлээ. Энэ үйлсэд Монгол, Японы харилцааны бэлгэ тэмдэг, соёл, аялал жуулчлалын элч, Монголын их аварга Жигжидийн Мөнхбатын хүү, Хакухо Даваажаргалыг түүчээлэн оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

 

 

Их аварга Хакухо М.Даваажаргал “Токио-2020” наадмын өмнө болсон долдугаар сарын Нагоя башёд нэг ч уналгүй түрүүлж, Монгол Улсын олимпын багийнхандаа том бэлэг барьсан. Энэ нь түүний дээд зиндааны 45 дахь түрүү байсан бөгөөд уг амжилт эвдэгдэхгүй байх хэмээн мэргэжилтнүүд таамаглаж буй билээ.

 


Хакухо М.Даваажаргал дөрвөн жил буюу ковидын дараа эх орондоо ирж, ээжтэйгээ, ах дүүс, найз нөхөдтэйгээ уулзаж, нулимс ойрхонтой байгаа тухайгаа хэлээд “Ард иргэдээ вакцинцуулж, ковид цар тахлыг амжилттай давсан, геополитикийн амаргүй цаг үед улс орноо амжилттай удирдаж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танд талархал илэрхийлье” гэлээ.

Shuud.mn
Сонин хачин
mgl:
danhan tolgoit soliotoi yum yrih bolj,iim jijig hotod olimp geh shig.tugjrel,ard tumnii amidral, oriin daramt gd suirch baij... MGL-iig biye ni hogjson bish oyun uhaan hogjson ni avch yavna.sport odoo mgl-gavarch avch yavahgui.
2022-10-14
МОНГОЛЧУУД НИЙТЭЭРЭЭ ТОМ ТОЛГОЙТОЙ БАЙНА. ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ОЛОН ЖИЛИЙН ПЛАН ГАРГАЖ ВИТАМИНААР АРД ИРГЭДЭЭ ХАНГАДАГ Ч ЮМ УУ БОЛМООР БАЙНА.МОНГОЛЫН БҮХ ДАРГА НАР ГИШҮҮД ТОМООС ТОМ ДАНХАР ТОЛГОЙТОЙ.ЖИЖИГ БИЕТЭЙ. СЭЖИГ ХҮРМЭЭР.
2022-10-12
бэрх хотод зохиогдох байхаа
2022-10-12
Зүүдлээд бн уу энэ хүүхэд чааваас
2022-10-12
ЭНЭ ДАНКАН ТОЛГОЙТ ДАНДАА ХУДЛАА КУЗАХ ЮМАА. МОНГОЛД ХЭЗЭЭЧ ОЛИМП БОЛОХГҮЙ. ИЙМ ЯДУУ АРД ТҮМЭНТЭЙ ОРОНД БОЛОХГҮЙ. МАНГАРУУДЫГ 2024 ОНД ЗАЙЛУУЛСНЫ ДАРАА МОНГОЛОО АРАЙ ЖООХОН ӨӨД НЬ ТАТСАНЫ ДАРАА, МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ЖООХОН Ч БОЛОВ ДЭЭШИЛСНИЙ ДАРАА 120 ЖИЛИЙН ДАРАА МАГАДЛАЛТАЙ . ДАНКАН ТОЛГОЙТОЙ МАНГАРУУДАА ТА НАР БИТГИЙ ХУДЛАА ТЭНЭГТ. ТА НАРЫГ 2024 ОНЫ СОНГУУЛИЙН ДАРАА БАЙЛГАХ ШОРОН Л ХЭРЭГТЭЙ БАЙНА.
2022-10-12
Мөнхжаргал:
2003 онд бил үү? Ямар ч бэлтгэлгүй " Монголд зочлох жил "гэж зарлаад баларснаа бүү умартаарай. Хот хогондоо дарагдаад хөгийн байсан даа
2022-10-12
Мөнхжаргал:
Болихгүй
2022-10-12
Olymp gej soliorohoo bolichihooch.
2022-10-11
Мөнхжаргал:
2003 онд бил үү? Ямар ч бэлтгэлгүй " Монголд зочлох жил "гэж зарлаад баларснаа бүү умартаарай. Хот хогондоо дарагдаад хөгийн байсан даа
Мөнхжаргал:
Болихгүй