Коронавируст халдвар (COVID-19)-ын улмаас хатуу хөл хорио тогтоож олон улсад аялах эрхийг хязгаарлаад байсан.
Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих БНСУ-ын иргэдийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөлөхөөр болсон.
Манай Улсын хувьд энэ зун Солонгосоос их олон аялагчид ирж амарсан. Ирсэн аялагч болгон Монгол Улсын байгалийн сайхныг магтан сайшааж, хүмүүсийн хандах хандлагад ам сайтай буцацгааж байсан.Сайны хажуугаар саар гэгчээр саяхан Монголд аялан тоглолт хийхээр ирсэн А-гийн байрлаж байсан Монгол гэрт дээрэмчин нэвтэрсэн тухай Солонгосын SBS мэдээллийн сувгаар тархаад байгаа юм.
Тэрээр мэдээлэхдээ, Дээрэмчин тэдний байрлаж байсан Монгол гэрээс гурван гар утас, зөөврийн компьютер, машины түлхүүр, ойролцоогоор 5 сая вон авч зугтсан байна.
Иргэн А нь БНСУ-д буцаж очоод Монгол руу өөрийг нь жуулчилж өгсөн аялал жуулчлалын компанид Аюултай орчинд байрлуулсан тул нөхөн төлбөр өгөхийг шаардсан боловч татгалзсан хариу хүлээн авсан байна. Харин үүний оронд 300 мянган вон, нэг сая воны даатгалын мөнгө төлөхийг санал болгожээ.
Аялал жуулчлалын компанийн зүгээс жуулчдад
“Үнэтэй эд зүйлсээ биедээ заавал авч явах, гэрээ түгжихийг анхааруулсан” энэ нь бидний зүгээс аюулгүй байдлын үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа гэсэн тайлбарыг хэлсэн ч хохирогчийн зүгээс “Хаалгаа түгжээгүй биш түгжсэн байсан. Бүх үнэтэй зүйлээ тэврээд унтах ёстой байсан юм уу” хэмээн зарга үүсгэсэн аж. Мөн аяллын үеэр хулгай дээрэмд өртсөн тохиолдолд 100 хувь аялал жуулчлалын компани хариуцах түүнд хариуцлага тооцох нь хэцүү байдаг тул аялалд гарахаасаа өмнө даатгалд хамрагдахыг зөвлөжээ.