Солонгосын алдарт од Rain эхнэрээ хуурсан уу

Rain эхнэр Kim Tae Hee-гээ хуурч мэргэжлийн гольфын тамирчин А-тай уулздаг, хамтдаа байх байр хүртэл авчихсан. Эхнэр нь энэ явдлыг мэдээд сануулаад өнгөрсөн гэх мэдээлэл өчигдөр гарчээ. Харин өнөөдөр Rain-ийн компаниас худлаа, шууд хариуцлага хүлээлгэнэ хэмээн мэдэгдсэн байна.
"Woman Sense" сэтгүүлийн хов жив нийтлэлээс үүдэлтэй нийтлэл дэлхийн нийтэд тархжээ.
Нийтлэлд:
Үзэсгэлэнт гольфчинд шилдэг од дурлажээ. Тэрээр хөөрхөн эхнэрээ залуухан гольфчинтой хуурч байгаа сурагтай. Топ од ноён Д эелдэг зан чанартай гэдгээрээ алдартай бөгөөд гэр бүлийн хүн байх хайрыг хүлээсэн. Түүний эхнэр Э нь ч алдартай, ухаалаг болохоороо үзэсгэлэнтэй нэгэн.
D-ийн шинэхэн найз бүсгүй Ф бол чадварлаг гольфчин юм. Түүнийг мандаж буй од гэгддэг бөгөөд эрчүүд түүний тачаангуй дүр төрх, галбирт дуртай байдаг. Д, Ф нар гольфын тэмцээний үеэр анх танилцжээ. Хувийн тэмцээний үеэр тэр хоёр дотноссон. Гайхалтай нь Ф нь Д-ийн эхнэр Э-ийн танил бөгөөд үүнээс болж түүнийг сэжиглээгүй байж чадсан.
Д-г Ф-ийн гэнэн, хөөрхөн төрхөнд нь автсан гэдэг. Тэдний насны ялгаа хосуудад саад болоогүй. Тэр хоёр үерхсэн бөгөөд үүнийгээ харуулахаас айдаггүй" хэмээх нийтлэлийг бичсэн байна.
Уг мэдээлэл гарснаар Ким Тэ Хи дуучин Rain-ийн эзэгтэй болсон хэмээн ор үндэслэлгүй шуугьж эхэлсэн байна. Худал мэдээлэл цацагдсанаас хойш царайлаг гэдгээрээ алдартай гольфчин бүсгүй Ким Тэ Хи нетизэнчүүдийн хүчирхийлэлд өртөөд байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ