Иргэд талх, нарийн боовны үнэ нэмэгдэж байгаад бухимдаж буйгаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлж байна. Талхны үнийн мэдээллийг авахаар "Бөмбөгөр" захаар орж талх нарын боов зардаг борлуулагчаас асууж тодруулав.
Худалдан авагчид үнэ нэмэгдсэн шалтгааныг тодруулахад борлуулагчид
"Талхны үнэ 500-1000 төгрөгөөр нэмэгдсэн. Үйлдвэрүүдээсээ үнэтэй ирж байгаа” гэх худалдагчид цөөнгүй байлаа. Тэдний хувьд үйлдвэрээс ирж байгаа талхны үнэ дээр 100-300 төгрөг л нэмж зардаг.
Энэ байдлаараа ашгаа олж чадахгүй гэртээ харьж байна. Хүмүүсийн худалдан авалт мөн эрс багассан. Өдөрт 5-6 ширхэг л талх худалдан авч байна. Ингэснээр талх хөгцрөх, хаях зэрэг асуудлууд тулгарч байна" гэсэн юм.
"Атар" талхыг дөрөвдүгээр сарын 11-нээс 1600 төгрөгөөр худалдаалж байсан бол өнөөдрийн -/2022.10.07/ байдлаар 2000-2200 болж 400-600 төгрөг нэмэгдсэн байна.
Есдүгээр сарын 28-ны өдөр гурил үйлдвэрлэгчид мэдээлэл хийсэн. Энэ үеэр улаанбуудайн знэ нэмэгдсэнээр гурил гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх магадлалтай хэмээн тайлбарласан. Тодруулбал газар тариалангийн аж ахуйн ажиллах ажиллах хүчний зардал, шатахуун, техникийн урсгал зардал болон улаанбуудайн тариалалтын үрийн үнэ өссөнтэй холбоотойгоор ийнхүү үнэ нэмэгдэх нөхцөл үүсчээ.
Үйлдвэрлэгч талхны үнээ нэмсэнд иргэд бухимдах шаардлагагүй гэж гурил үйлдвэрлэгчид тайлбарласан. Гэвч хямралын үед цалин нэмэгдээгүй байхад хэрэглээний барааны үнэ сар сараар нэмэгдэж байхад иргэд бухимдах нь аргагүй биз ээ.
Ц.Наранцацрал
Уншиж байна |