Монголын Ипотекийн Корпораци 16 нас хүрлээ
2022-10-06

“Монголын Ипотекийн КорпорациОССК” ХХК (МИК) нь 2006 ондАНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн  (USAID) “Эдийн засгийн бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадварын төсөл”-ийн техникийн тусламжийн хүрээнд хувийн хэвшилд тулгуурласан зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхэд дутагдаж байсан орон сууцны санхүүжилтийн тогтолцооны хоёрдогч зах зээлд ажиллахинституцуудыг шинээр үүсгэн байгуулах, эрх зүйн орчинг бий болгох (хоёр дахь үеийн шинэчлэл) гэсэн цогц зөвлөмжийн дагуу Монголбанкболон тухайн үеийн арилжааны 10 банкны оролцоотойгоор үүсгэн байгуулагдсан түүхтэй.

 

 

Өдгөө 16 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй МИК нь Монгол Улсад орон сууцны санхүүжилтийн тогтолцоог олон улсын жишгийн дагуутасралтгүй, тогтвортой үргэлжлүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж байна.

 

АЛСЫН ХАРАА

 

Монгол өрхийн тав тухтай амьдралыг дэмжих орон сууцны санхүүжилтийн экосистемийг бий болгоно.

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

 

Орон сууцны санхүүжилтийн тасралтгүй байдлыг хангах замаар ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлдэг.

 

ҮНЭТ ЗҮЙЛС

 

  • Ёс зүй

  • Тогтвортой хөгжил

  • Мэргэшсэн байдал

 

САНХҮҮГИЙН САЛБАРЫН ХӨРВӨХ ЧАДВАРЫГ ДЭМЖИГЧ

 

МИК нь арилжааны банкнаас иргэдэд олгосон орон сууцны зээлийг багцлан худалдан авч, ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргадаг.Банкуудаас зээлийг худалдан авснаар арилжааны банкуудынхөрвөх чадвар сайжирч дараа дараагийн иргэдэд зээл олгох боломж бий болдог. Бонд гаргах үйл ажиллагаа нь орон сууцны санхүүжилтийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэхэд томоохон түлхэц болж байна. Бондын эргэн төлөлт хийгдсэнээршинээр ипотекийн зээл олгох эх үүсвэр бий болж,ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоо нь тогтвортой, тасралтгүйүргэлжилж буй.

 

 

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТУЛГУУР БҮТЭЦ

 

Орон сууцны санхүүжилтийн тогтолцоо найдвартай, мэргэжлийн, хүртээмжтэй хөгжих нь иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, эрүүл, аюулгүй орчин, боловсрол нийгмийн үйлчилгээнд тэгш хамрагдах үндэс суурь болдог. Хөнгөлөлттэй болон зах зээлийн хүүтэй орон сууцны санхүүжилтийн тогтолцоонь НҮБ-аас дэвшүүлсэн“эдийн засгийн өсөлтийг дэмжих”, “ээлтэй хот, иргэдийн оролцоо”, “тэгш бус байдлыг бууруулах” гэх мэт нийгэм эдийн засаг, айл өрхийн тухтай амьдралд чиглэсэн Тогтвортой хөгжлийн 17 зорилгын 12 зорилгыг биелүүлэхэд шууд ба шууд бусаар хувь нэмэр оруулж байна.

 

ЦАР ТАХЛЫН СӨРӨГ НӨЛӨӨГ БУУРУУЛСАН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА  

 

Дэлхийн олон оронд нүүрлэсэн “Ковид-19” цар тахал Монгол Улсад тархаж, нийгэм эдийн засаг, эрүүл мэнд, бизнесийн салбарт томоохон сорилтуудыг дагуулсан билээ. Цар тахлын дотоодын халдвар эхэлсэн цаг үеэс төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах шийдвэр гарч,нийт давхардсан тоогоор 183,660 өрххамрагдсан. МИК нь орон сууцны санхүүжилтийн тогтолцоог найдвартай, тасралтгүй үргэлжлэх  нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж буй мэргэжлийн байгууллагын хувьд  401,7 тэрбум төгрөгийн купоны төлбөрийг иргэдийн өмнөөс компанийн нөөц сангаас  төлж, хувийн байгууллагуудаас хамгийн томзардлыг хариуцсан байна.

 

Shuud.mn
Сонин хачин