Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос “Хэлмэгдэгчдийн дурсгалын ногоон төгөл’’-ийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулж, дурсгалын гэрэлт самбарыг босголоо. Гэрэлт самбарт ЗСБНХОУ-д хэлмэгдсэн 249 хүнийг мөнхөлжээ.
Энэхүү дурсгалын самбарын зураг төслийг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, уран барималч Л.Болд гаргажээ.
1937-1941 онд Москва хотод нийт 60 гаруй үндэстэн, ястан бүхий 32 мянган хүмүүсийг хэлмэгдүүлэн цаазалснаас 400 гаруй нь Монгол иргэн байдаг бөгөөд Москва хотын ойролцоо ‘‘Коммунарка’’ гэх цаазын газрын хөрсөн дор 10 мянгаас 11.4 мянган цогцос нийтийн шарилд оршуулагдан нойрсож байгаа хэмээн түүхчид үздэг.
Үүний дотор Монгол Улсын Ерөнхий сайд А.Амар, Ерөнхий сайд П.Гэндэн, Улсын Бага Хурлын дарга Д.Догсом, Улсын Бага Хурлын орлогч дарга Д.Лосол, Сангийн сайд С.Довчин нарын зэрэг төр, нийгмийн зүтгэлтнүүд байдаг.
Уншиж байна |